Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Б.Жавхлан: Вакцины 2 тунг хийлгэсэн иргэддээ амин дэм авах 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

 

Б.Жавхлан: Вакцины 2 тунг хийлгэсэн иргэддээ амин дэм авах 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг холбогдох асуудал хариуцсан сайд нар танилцууж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар вакцины нөөцийг хангалттай хэмжээнд татан авсан. Гэсэн хэдий ч иргэдийн вакцин хийлгэх идэвх эрс суларч байна. Хамгийн идэвхтэй үедээ өдөрт 60 мянга гаруй иргэн вакцин хийлгэж байсан бол өчигдрөөс эхлэн 40 мянга болж буурлаа. Засгийн газар тавдугаар сарын эхний 10 хоногт вакцины нэгдүгээр тунг зорилтот  буюу нийт иргэдийнхээ 60 хувьд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хэдийгээр сайн дурын дархлаажуулалт боловч цар тахал дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгарсан асуудал учир иргэд хариуцлагатай хандах учиртай. Вакцин хийлгээгүй иргэдийн өмнөөс нийгэм тэр чигтээ эрсдэлд орж болохгүй. Тиймээс вакцинд хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авна. Вакцинжуулалт хийлгэсэн иргэдээ урамшуулна.

Улаанбаатарт хүнсний талон авдаг вакцин хийлгэх насны 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн  вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна. 

Засгийн газар цаашид вакцины 2 тунг хийлгэсэн иргэдээ урамшуулна. Вакцины хоёр тунг хийлгэсэн иргэддээ дархлаа сайн тогтоход нь дэм болж, амин дэм авахад зориулан 50 мянган төгрөгийн урамшууллыг бэлэн мөнгөө олгохоор шийдвэрлэлээ. 

Бид дахин хөл хориог тогтоохыг хүсэхгүй байна. Тиймээс аль болох богино хугацаанд хэвийн амьдралдаа орохын тулд эдгээр арга хэмжээг авч байгаа юм. 



С.АМАРСАЙХАН: ХИЛ НЭЭХ АСУУДЛЫГ 6-Р САРЫН ЭХЭН ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛНА

УОК-ын дарга С.Амарсайхан, "Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй. Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм.

Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл барин ажиллаж байсан боловч хөл хорионы үед халдварын тархалт хүссэн хэмжээнд буурсангүй. Тиймээс хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулахаар болж байна" гэв.

КОВИДЫН ХҮНД ХЭЛБЭРЭЭР ӨВЧИЛСӨН ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭНД ДААТГАЛААС 650 МЯНГААС 4.3 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанрт суурилж 2021 оноос эхлэн ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхлээд байгаа. Энэ гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд коронавирусийн эсрэг халдварын тусламж үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд баталсан журам гаргалаа. Энэ журамд:

  • Коронавирусийн халдварыг илрүүлж оношлох сорьц авсан, мөн дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтны цалинг гүйцэтгэлээр олгох 
  • Хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд өрхийн эмнэлгийн эмчийн хяналтаар санхүүжүүлнэ.
  • Өрх сум, тосгонд хөнгөн өвчтөнийг гэрээр тусгаарлан эмчлэх санхүүжилттэй болсон.
  • Эрсдэлтэй, хөнгөн, хүндэвтэр, маш хүнд өвчтөнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.

ЭМД-ын үндэсний зөвлөлийн 3-р тогтоолоор коронавирусийн халдвар авсан иргэний эмчилгээнд 4.3 сая төгрөг зарцуулахаар тогтоосон. Энэ санхүүжилтийг төрийн болон хувийн эмнэлэгт эмчлүүлсэн иргэдэд гүйцэтгэлээр нь санхүүжилт олгоно. Үүн дээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин, урамшууллыг нэмж олгохоор шийдвэрлэлээ гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан