Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
ЗАЛУУС ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА

 

Монгол Японы гүүр болсон түүхэн хүн бол яах аргагүй Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо билээ. Тэрбээр 2022 оны Долоодугаар сарын 8-ний өдөр гэмт этгээдийн халдлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсан явдалд дэлхий нийт гашуудан эмгэнэж байна.

Эрхэмсэг ноён Абэ Шинзо агсан

Өнөөдөр Япон улсын ААН-үүдтэй хамтын ажиллаатай байдаг Старт-Апп компаний төлөөлөл болон энгийн иргэд Япон Улсын Элчин Сайдын Яамны гадаа цэцэг өргөж, хүндлэл үзүүлэн эмгэнэл илэрхийлэв. Энэ үеэр аялал жуулчлал, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг старт-апп "Тану Групп" ХХК-ний хамт олон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлэхийг бусад ААН, Байгууллагууд, олон нийтэд уриалж буйгаа илэрхийлэв. 

Тус компаний залуус Японы элчин сайдад эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлжээ. Уг эмгэнэлд "Эрхэмсэг ноён Абэ Шинзо агсны Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэрийг үнэлж барашгүй билээ. Тэрбээр манай улсад олон төсөл хөтөлбөр, бизнесийн дэмжлэг, гарц, энх тайванч гадаад бодлогыг хэрэгжүүлсэний хүчинд Монголын старт-ап компаниудын өрсөлдөх чадвар Олон Улсад үлэмж нэмэгдсэн гэдгийг энд онцлоё. “Тану Групп” ХХК Япон Улсын S.I.J Co Ltd, Nagoya Management and Accounting College, Ichikawa Japanese Language Institute зэрэг хэд хэдэн ААН байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа энэ үед японы ард түмэн аугаа удирдагчаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж байна. Абэ Шинзо агсан Монгол, Японы харилцаа, бизнесийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, шинэ санаачилга дэвшүүлэн Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн юм. Абэ Шинзо агсныг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэл, бизнесийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарсанд Монголын ард түмэн, залуус бид гүнээ талархаж байдаг билээ. Эх орны маань хөгжилд болон Монгол, Японы харилцаанд түүний оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно. Эрхэмсэг элчин сайд болоод талийгаачийн гэр бүл, Япон Улсын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье" гүнээ хүндэтгэсэн "Тану Групп" ХХК-ний хамт олон гэжээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан