Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Хатан хаан II Элизабета таалал төгслөө

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабета 70 жил сэнтийд заларсны эцэст 96 насандаа тэнгэртээ дэвшлээ. Түүний бие муудсаныг зарласны дараа Балморал эдлэнд гэр бүлийнхэн нь цуглаж, хатан хааныг эцсийн замд нь үдсэн бол Букингем ордны гадна олон мянган хүн цуглан гашуудаж байна. Зарим нь хатан хааны ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан Виндсор цайзын гадна цэцэг тавин цуглах аж.

Хатан хааны нөхөр, хунтайж Филип өнгөрсөн оны дөрөвдүгээр сард насан эцэслэснээс жилийн дараа ийнхүү II Элизабета тэнгэрт дэвшив.

Түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз өнөөдөр III Чарльз хаан боллоо. Харин түүний хүү Уилльям эцгийнхээ хэргэмийг өвлөсний зэрэгцээ залгамжлагчаар нэрлэгдлээ.

Хатан хаан Английн цагаар 18:30 цагт таалал төгссөнийг Букингем ордноос зарлажээ. Түүний бие муудсаныг сонсоод бүх хүүхэд, ач зээ нар нь,  АНУ руу нүүсэн ханхүү Харри ч эхнэрийн хамт Балморалд цуглажээ. III Чарльз хаан хатныхаа хамт Балморт өнжсөнийхөө дараа өнөө орой Лондон руу буцах гэнэ. Түүний шарилыг Эдинбургээс Лондон руу галт тэргээр зөөвөрлөж, парламентын ордны Уэстминстер танхимд дөрөв хоног байршуулан олон мянган ард иргэдэд түүнтэй салах ёс гүйцэтгэх боломжийг олгох аж. Төрийн оршуулах ёслол  энэ сарын 19-нд Лондоны төвд болно. Үүнд, Европын хаан угсааныхан болон бусад олон орны төр засгийн тэргүүнүүд зэрэг 2000 хүндтэй зочид оролцох төлөвтэй байна.

III Чарльз хаан сэнтийд заларсан ч хатан хааны засаглалын 70 жилийн ой энэ жил тохиож буй тул тэмдэглэн өнгөрүүлнэ. Хатан хааныг сэнтийд заларсан энэ бүх хугацаанд Уинстон Черчиллиэс эхлээд 15 Ерөнхий сайд солигпсон бол АНУ-ын ерөнхийдөгч 13 удаа солигджээ. Түүнийг нас барсанд эмгэнэж, АНУ, ОХУ тэргүүтэй олон орны төрийн тэргүүн эмгэнэл илэрхийлж байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан