Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Д.Амарбаясгалан: Төрд үүнээс хойш ДАРГА гэсэн нэр томъёог ашиглахгүй

Засгийн газрын хуралдааны шйдвэрийг танилцуулахдаа Д.Амарбаясгалан сайд "Төрд үүнээс хойш ДАРГА гэсэн нэр томъёог ашиглахгүй. Багийн ахлагч гэсэн нэршлээр ажиллаж эхэлнэ" гэв.

Мөн 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс МХЕГ гэж байхгүй, татан буугдана. Харин төрийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд ЗГХЭГ-ын дэргэд 7 нэгжтэй байгууллага ажиллана гэлээ.

Мөн Эрдэнэс Монгол ХХК -ийн менежментийг сайжруулж, гадаад дотоодод өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татан төвлөрүүлэхийн тулд тус компанийн бүтцийг шинэчилж, 89 орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

Эрдэнэс Монгол ХХК-д хийж буй энэ өөрчлөлт нь төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой, орон тоог цомхон, чадварлаг байлгах тогтолцоо руу шилжиж байгаагийн эхлэл юм. Мөн компанийн удирдлагын албан тушаалд “дарга” гэдэг нэршлийг хэрэглэхээс татгалзаж, давуу эрх эдэлдэг, тусгай хангамж шаарддаг байдлыг зогсоож байна.

Ийнхүү шинэ бүтцийн дагуу 7 газрыг 7 ахлах менежер удирдах юм. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг ирэх оны 1-р сарын 2-ноос явуулж эхэлнэ. Их, дээд сургууль, төрийн алба, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон 9 хүнтэй комисс сонгон шалгаруулалтыг явуулж, олон улсын жишигт нийцсэн тест, ярилцлагын шалгалтууд авах юм.

Цаашид Эрдэнэс Монгол ХХК-ийн энэхүү бүтцийг бусад төрийн өмчит компаниудад бий болгож, компанийн хүний нөөцийг олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлдэг болно. Ингэснээр төрийн өмчит компаниудад улс төрийн нөлөөлөл, намын харьяалал болон танил талаараа ажилд ордог асуудлыг зогсоох боломж бүрдэх юм гэсэн мэдээллийг өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан