Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна

Монголын урлагийн зөвлөл нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг ес дэх жилдээ “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор Монголын Уран зургийн галерей болон “Улаан гэр” галерейд зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг энэ медиа урлагийн наадамд Монгол болон олон улсын 130-аад уран бүтээлчид медиа бүтээлээ толилуулжээ.  Харин энэ жил Герман, Тайвань, Монгол, Словени, Франц, Америк, Испани улсын 14 уран бүтээлчийн медиа бүтээлүүд “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор нэгдэж, ертөнцийг харах, мэдрэх, түүнтэй харилцах харилцаанд дижитал технологийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг бидэнд харуулах болно.

БИД ХАРЖ БУЙ БҮХЭНДЭЭ ИТГЭХ ҮҮ?

Хүмүүсийн өдөр тутмын харилцааны зайлшгүй нэг хэсэг болсон зураг нь бодит байдлын дүрслэлээс хэтэрч хүмүүний үзэл бодол, төсөөлөл зэргийг харуулах болсон. Ийнхүү бидний амьдралын зайлшгүй нэг хэсэг болсон зураг нь технологийн дэвшлийн тусламжтай хиймэл оюун ухаан, кодчилол, дижитал филтер, хүний нүүр царайг хуулбарлах технологи зэргийг ашиглан бодит байдлыг хуулбарлаж эхэлснээр бодит байдал, үүсмэл ертөнц хоёрын заагийг улам бүдгэрүүлсээр байна.

Уран бүтээлчид:

  • Куратор: Инга Сейдлер (Герман)
  • Ньевес дэ ла Фуэнте Гутьеррес (Испани)
  • Улу Браун (Герман)
  • Марго Гийемо (Франц)
  • Чю Чи Сэн (Тайвань)
  • Чэнь Ю-Ронг (Тайвань)
  • Ван Бо Янь (Тайвань)
  • Уильям Мэтисон (Америк)
  • Анже Секель (Словени)
  • Б. Бат-Эрдэнэ (Монгол)
  • Э.Цагаанцоож (Монгол)
  • Х.Одбилэг (Монгол)
  • Г.Мөнхболор (Монгол)
  • Ж.Анунаран (Монгол)
  • Г.Энх-Амар (Монгол)

ХӨТӨЛБӨР:

  • 2024 оны 5-р сарын 07-ноос 5-р сарын 19-ний хооронд

СУРГАЛТ:

  • Монголын Уран зургийн галерейд 2024.05.09 Испанийн уран бүтээлч Ньевес дэ ла Фуэнте Гутьерресийн “Метаверст ертөнц бүтээх нь” сургалт
  • “Улаан гэр” галерейд 2024.05.11 Тайванийн уран бүтээлч Ван Бо Янь-ийн “Прожекшн маппинг” сургалт

ЛЕКЦ:

  • Монголын Уран Зургийн Галерей: 2024.05.14 Фестивалийн куратор Инга Зайдлерийн “Дижитал орчин дахь кураторын оролцоо” лекц

Дэлгэрэнгүй мэдээллийг 11 319017 утсаар авна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан