ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна
ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ
“Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц
Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ
“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ
ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа
Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ
“Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ
УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Иргэдийн мэдээлэл, камерын хяналтаар хог хаягдлын 1000 гаруй зөрчил илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн - цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна.

Уг тусгай хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, авто замын зорчих хэсэгт хог, шороо хаясан 133, ачаа тээвэрлэх журам зөрчсөн 18, нийт иргэдээс ирүүлсэн 141 зөрчилд шалгалт хийж, хариуцлага тооцон ажиллалаа.

Мөн дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдээс 4488 иргэн, 331 хуулийн этгээдэд хог хаягдал, орчны бохирдлын талаар яриа таниулга хийсэн. Түүнчлэн иргэний мэдээллээр 506, хяналтын камераар 626, эргүүлийн алба хаагчид 12.156, нийт 13288 зөрчлийг илрүүлж, 474 кг хог хаягдал ачуулж цэвэрлүүлээд байна.
0 Сэтгэгдэл





