ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна
ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ
“Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц
Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ
“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ
ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа
Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ
“Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ
УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав

Дээд шүүх АН-ыг бүртгэхээс татгалзлаа
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хаалттай үргэлжилж байна.Албан ёсоор мэдээлээгүй байгаа ч хуралдаанаар хоёр хуваагдан, өөр өөрсдийн даргаа сонгоод буй Ардчилсан намаас ирүүлсэн хоёр хүсэлтийг хэлэлцээд бүртгэхээс татгалзжээ. Өмнө нь Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нэгдүгээр сарын 14-ний өдөр болж Ардчилсан намын Х дугаар Их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж, АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж үзэн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэр гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, өөр хоорондоо дүрмийн дагуу учраа олж асуудлаа дотооддоо шийдвэрлэсний дараа бүртгэхээр болсон билээ.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах үндэслэл бүхий холбогдох баримт, материалыг УДШ-д хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.
Улс төр

Х.Баттулга: МАН цэрэгжсэн бүтцээр сонгуулийг явуулах гэж байна
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.04.22/ Төрийн ордны гадна мэдэгдэл хийж байна. Тэрбээр мэдэгдэлдээ МАН-ын хууль бус дарангуйлал төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, цэрэгжсэн бүтцээр дамжуулан сонгуулийн сурталчилгааг хийх санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсч байгаа бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйлдэл гэдгийг тодотгоод МАН-ыг тараахыг дахин мэдэгдлээ
Улс төр

ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУГАЦАА ЗААХГҮЙГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХ ТУХАЙ ЗАРЛИГИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүллээ.
Улс төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлогдов
Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.
Улс төр

Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороод, чуулган хуралдахгүй
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, долоо хоног бүр парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог. Энэ долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Байнгын хороод, чуулганыг хуралдуулахгүй, зөвхөн ажлын хэсгүүдийг хуралдуулах шийдвэр гаргажээ. Дараах ажлын хэсгүүд хуралдаж, хариуцсан хуулийн төслөө хэлэлцүүлэгт бэлтгэх юм байна.
Улс төр

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЗӨВШӨӨРӨГДӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЛБАН БАЙГУУЛЛАГУУД
Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй.
Улс төр

УОК: Энэ сарын 10-ны өдрөөс 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
УОК-ын хуралдаан дуусч Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ. УОК оос бүх нийтийн хатуу хөл хориог 4-р сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 25 ны өдрийн 00 цаг хүртэл арван тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох санал гаргасан байна. Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Улс төр

Засгийн газар 14:00 цагаас хуралдаж хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ
Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан "Засгийн газар, Улсын онцгой иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.
Улс төр

С.АМАРСАЙХАН: ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ХӨДӨЛГӨӨНИЙ ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
ЭМЯ-наас гаргасан хатуу хөл хорио тогтоох саналыг ЗГ-аас дэмжсэн ч, УОК-ын саналыг сонсох ёстой гэж үзэн эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа. Тэгвэл Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн байна.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа
Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа.
Улс төр













