Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах” өргөдлийг Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа
Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төсөл дэмжигдээгүй ч тэтгэврийн зөрүүг арилгана

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаанаар Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төсөл дэмжигдээгүй юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.  

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

-Тэтгэврийн хууль батлагдвал төрийн ачаа хөнгөрнө. Тэтгэвэрийн нас хойшлох асуудал үүсэхгүй байх. Цаашдаа тэтгэврийн насыг хойшлуулах, эсвэл нийгмийн даатгалын санг нэмэх асуудал үүсээд байгаа юм.

ХНХ-ын сайд Н.Ариунзаяа: 

-Тэтгэврийн хувийг 19 хувиар нэмдэг байсан. Үүнийг буулгаад 14 хувь болгосон. Энэ нь Тэтгэврийн сангийн ачааллыг нэмсэн. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа ахмадуудын ихэнх нь доогуур тэтгэвэр авдаг. Тэтгэврийн зөрүүг яаралтай арилгах шаардлагатай. 

1 Сэтгэгдэл
tetgrweriin zurvvg arilgah ni zuw gej bodoj bn 350.0 bol ner tudii l bn
Хамгийн их уншсан