Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
ГЭРТЭЭ БАЙХ ЦАГАА ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРӨӨХ 8 ЗӨВЛӨМЖ

Дэлхий нийтийг түгшээгээд буй Covid-19 цар тахлын улмаас улс нийтээрээ хатуу хөл хорионд ороод удаагүй байна. Хатуу хөл хорион гэх ойлголт монголчууд бидний хувьд анхны бөгөөд шинэ зүйл. Энэ үеэр гэртээ зурагт, Фэйсбүүк хуудсаараа тэнэж үр бүтээлгүй цагаа үрж буй юм биш биз. Уншигч та бүхэн албан ёсны мэдээ мэдээлэлд бус өөр янз бүрийн цуурхал мэдээ мэдээлэлд автаж санаагаа чилээлгүй, өөрт хэрэгтэй зүйлсийг хийж хөл хорионы урт өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.


НОМ УНШ

Ном унших олон талын ач холбогдолтой. Уншихаар төлөвлөөд номын дэлгүүрээс худалдаж аваад уншиж амжихгүй номын шүүгээнд хадгалагдсан олон ном хуримтлагдсан юм биш биз. Тэгвэл хөл хорионы үе бол эдгээр номнуудаа уншиж тархиа цэнэглэх боломж гарлаа шүү. Зөвхөн өөрөө гэлтгүй гэр бүлийнхнийгээ гар утас, таблетаас холдуулж, хамтдаа ном унших цаг гаргаарай.

ГАДААД ХЭЛ СУРАХ

Дэлхий ертөнц маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Энэ үед даяаршлийн үед Англи, Хятад, Солонгос гэх мэт нийтлэг гадаад хэлүүдийг сурах нь зайлшгүй зүйл болоод байна. Covid19 карантений үеэр өөртөө зорилго тавьж төлөвлөгөө гарган гадаад хэл сураарай. Одоо үед гадаад хэлний анхан шатны цахим сургалтын материалууд интернэтээр дүүрэн байгаа. Та www.google.com сайтаар хайлт хийгээд үзээрэй. 

ЦЭЦЭГ ТАРИХ

Цэцэг тарьж ургуулах  нь айл гэрийн өнгө үзэмжийг нэмэхээс гадна эрүүл ахуйд онцгой чухал ач холбогдолтой. Тоос шороо ихтэй, утаа униартай газарт алаг цэцэгс, ногоон ургамлын үүрэг их байдаг. Түүнчлэн тархийг амрааж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх бас нэг сайхан санаа шүү.

ШИНЭ ХООЛНЫ ЖОР ТУРШИХ

Хөл хорионы үе бол хоол хийх чадвараа сайжруулж, гэрийнхнийгээ амттай, шинэ төрлийн хоолоор дайлах гайхалтай боломж шүү. Элдэв зүйлд санаа чилээж дархлаагаа унагаахын оронд интернет, гарын авлагаас шинэ жор туршиж, сэтгэл санаагаа сэргээгээрэй.

ХҮҮХДҮҮДДЭЭ ДУРСАМЖ ҮЛДЭЭ

Өглөөнөөс орой болтол завгүй ажилласаар хүүхдүүдээ эцэг эхчүүд "мартдаг". Эцэг эхийн анхаарал халамж хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөөтэй. Орчин үеийн завгүй нийгэмд карантин нэг талаасаа хамгийн эрхэм хүмүүстээ цаг гаргах боломж ч байж мэдэх юм. Хамгийн сүүлд хэзээ гэр бүлээрээ хамт хоол хийж, хамтдаа суугаад тухтайхан ярилцсанаа санаарай.

ОРЧИНДОО ӨӨРЧЛӨЛТ ХИЙ

Хэдийгээр гадуур гарч, шинэ тавилга авах боломжгүй байгаа ч олон жил нэгэн хэвийн байсан тавилгуудынхаа байрыг өөрчилбөл таны сэтгэл санаа хэсэгтээ л сэргэх болно. Түүнчлэн хэрэглэдэггүй атлаа зай эзэлдэг хэрэггүй зүйлсээ хаях цаг нь болсныг та анзаарах болно.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ ХЭВШ

Заавал спорт заал, фитнесст явахгүйгээр хийж болох олон дасгал хөдөлгөөн бий. Йог, дасгал хөдөлгөөн хийх нь биеийн дарлааг дэмжиж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Интернетээр дүүрэн үнэгүй хичээлүүд байгаа учир дагаад идэвхтэй хийгээрэй. Хөл хорионы үед хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлэх нь чухал шүү.

АЖЛЫН ЯДАРГААГАА ТАЙЛЖ, БИЕЭ АМРААХ

Хэрэв та ачаалалтай ажилладаг нэгэн бол эдгээр өдрүүдийг биеийн алжаал ядаргаагаа тайлахад зарцуулаарай. Заавал ямар нэгэн юм хийхгүйгээр зүгээр л ханатлаа унтах, халуун ваннд хэвтэх зэргээр өөрийгөө амрааж болно. Харин ингэж амрахаар шийдсэн бол та аль болох гар утсаа хол тавьж, зурагт, интернет сүлжээгээ унтрааж байгаарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан