Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
K-Pop салбар үнэд орж эхэллээ

“BTS”-ийн менежмент хариуцдаг “Big Hit Entertainment” компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа Сөүлийн Хөрөнгийн биржид эхэлсэн. 

Нэгж хувьцааны ханш нь 270 мянган вон буюу 235 орчим ам.доллар байсан бол өдрийн дээд хязгаараар буюу 30 хувиар өссөн байна. Ингэснээр “Big Hit Entertaniment”-ийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд вон болж, “K-Pop”-ийн салбар дахь бусад гурван гол агентлагийнхаа нийт үнэлгээнээс давж гарлаа.

“Big Hit Entertainment” БНСУ-ын зах зээлд сүүлийн гурван жил дэх хамгийн томд тооцогдох IPO гаргаж, 820 сая ам.долларын хөрөнгө татсан юм. Энэ удаагийн хувьцааны ханшийн өсөлтөөр тус агентлагийн үүсгэн байгуулагч Банг Си Хёкийн хөрөнгө 3.8 тэрбум ам.доллар хүрсэн байна. Түүний хувьд “BTS” хамтлагийн гишүүдэд компанийн хувьцаанаас тус бүр 68 мянга 385 ширхгийг өгсөн аж. Өнгөрөгч пүрэв гарагийн хувьцааны ханшийн өсөлтөөр тооцвол тус бүр 20 сая гаруй ам.долларын үнэлгээтэй болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан