Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалт

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлжээ.

Тус сургалт нь байгуулагдаад дөрвөн жил болж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын чиглэлээр мэргэшүүлэх ач холбогдолтой юм.

Тодруулбал, Монгол Улс, ХБНГУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн анхны сургалтыг 2019 оны тавдугаар сарын 15-23-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулж, Зэвсэгт хүчний уулын тусгай батальоны 4 цэргийн алба хаагч ажиглагчийн статустай оролцон туршлага хуримтлуулжээ.

Улмаар Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон, ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын сургалтын хөдөлгөөнтэй бүлэгтэй хамтран Уулын явган цэргийн анхан шатны сургалтыг 2019 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 24-ний өдрүүдэд Монгол Улсад буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, 60 цэргийн алба хаагч оролцсон байна.

Харин энэ удаагийн буюу дунд шатны сургалтыг 2020 оны аравдугаар сарын 2-30-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын 90 цэргийн алба хаагч оролцожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан