Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ялаас мултарч чадсангүй

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 13.00 цагт эхэлжээ. Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцож байна.


Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 19-нд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм. Тэгвэл Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт товлогдсон байна.

Шүүх бүрэлдэхүүн хуралдаж дуусчээ. Тодруулбал, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан