Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Жолооч Д-ээс гадна өөр 5 жолооч тусгаарлалтаас гараад явсан байсныг мэдээлээгүй

Халдварын голомт байсан нь тодорхой болсон “Энхсаран” сувилалыг татан буулгаж, тэнд тусгаарлагдаж байсан хүмүүсийг ХӨСҮТ-рүү яаралтай шилжүүлсэн ч уг газраас 45 хүн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл байна.

Тэгвэл тус сувилалд анх хэзээнээс халдварын шинж тэмдэг илэрч, батлагдсан тохиолдол хэзээ бүртгэгдсэн, мөн өмнө тусгаарлалтын хугацаа дуусаад гарсан хүмүүсийг бүгдийг олж, шинжилгээнд хамруулж чадсан эсэх нь тодорхойгүй байсан юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариу өглөө. Тэрээр “Энхсаран сувилалд 11 сарын 7-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол бүртгэгдэж, бид багц шинжилгээ хийхэд 24 тохиолдол илэрсэн. Тиймээс 61 хүнийг “Энхсаран” сувилалаас  Халдвартын клиник руу шилжүүлж, тусгаарласан. Тусгаарлалтад байсан учир хугацаа алдаагүй. 11-р сарын 6-аас өмнө 14 хоногийн дотор тухайн сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүсийг мөрдөхөд 6 тээврийн жолооч байсан. Тэдгээрээс 3 жолооч нь Улаанбаатар хотод, харин гурав нь Сэлэнгэ, Орхон, Өмнөговь аймагт байсан. Тэдгээр хүнийг байгаа газруудад нь тусгаарласан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэв. Эндээс дүгнэхэд тусгаарлалтаас гарч, халдвар тараасан жолооч Д гэж зарлагдсан нэг жолоочоос гадна өөр 5 жолооч байсан болж таарав. Тиймээс дараа нь Сэлэнгэд, ар араас нь бусад аймгуудад онц байдал зарлаж сандарцгаасан бололтой. Тухайн үед ЭМЯ, УОК зөвхөн нэг хүн байгаа мэтээр мэдээлж, бусдынх нь тухай огт мэдээлээгүй нь тэдний тухай  хэзээ мэдэж, ямар арга хэмжээ авсан гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан