Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Азийн Хөгжлийн банк хөгжиж буй гишүүн орнуудад вакцин авахад дэмжлэг үзүүлнэ

Азийн Хөгжлийн банкны хөгжиж буй гишүүн орнууд вакциныг аюулгүй бөгөөд үр дүнтэйгээр худалдан авах, нэвтрүүлэх, хэрэглээнд гаргах, дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр үндэсний бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, мөн вакцинтай холбоотой эрүүл мэндийн тогтолцоонд үнэлгээ хийхдээ энэхүү санхүүжилтийг ашиглах боломжтой гэж үзэж буйгаа мэдээллээ.

Түүнчлэн гишүүн орнуудын вакциныг хөлдөөх агуулахын хэлхээ, логистик, халдвар хамгаалал, эрүүл мэндийн ажилтнуудын хангамж, ур чадвар, эрсдэлийн харилцаа холбоо, тогтмол мэдээлэл цуглуулах горим, хяналтын тогтолцоо зэргийг үнэлэх, тэдгээрийг бэхжүүлэхэд энэхүү санхүүжилт дэмжлэг үзүүлэх юм. Цаашлаад энэхүү техникийн туслалцаа нь хөлдөөх агуулахын хэлхээг хөгжүүлж, вакцин хөгжүүлэлтийн явцыг ажиглаж, дэвшилтэт технологийг тодорхойлж, хэрэглээг дэлгэрүүлэхэд туслана гэдгийг дурдсан юм.

“Ази, Номхон далайн бүс нутаг “COVID-19”-ийн тархалтыг хязгаарлах чиглэлээр жигд сайн ажилласан. Аюулгүй, үр дүнтэй бөгөөд тэгш хүртээмжтэй байдлаар иргэдээ вакцинжуулах боломжийг бүрдүүлэх нь энэ вирустэй тэмцэх дараагийн алхам юм” хэмээн Азийн Хөгжлийн банкны Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Вүүчон Ум хэлээд “Энэхүү буцалтгүй тусламжийн нэмэлт эх үүсвэрийг баталснаар Азийн Хөгжлийн банк хөгжиж буй гишүүн орнуудынхаа вакцинд үр дүнтэй, эрх тэгш хамрагдахад чиглэсэн яаралтай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Үүний дотор вакцины тогтолцоог үнэлэх, вакцинжуулах стратеги боловсруулах зэрэгт нэн даруй дэмжлэг үзүүлэх боломжтой болж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Азийн Хөгжлийн банк энэхүү техникийн туслалцааг НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг түншүүдтэйгээ хамтран, КОВАКС, Гави вакцины холбоо, Дэлхийн банк болон хоёр талт агентлагуудын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Санхүүжилтийн 20 сая ам.долларыг Азийн Хөгжлийн банкны Техникийн туслалцааны тусгай сангийн эх үүсвэрээс гаргах бол 300 мянган ам.доллар нь Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй Өндөр түвшний технологийн сангийн эх үүсвэрээс олгогдох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан