Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архангай аймгийн Онцгой комисс гишүүдээсээ тусламж хүслээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Архангай аймгийн Онцгой комисс болон 19 сумын онцгой комисстой цахим хурал хийлээ.

Цахим хуралд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга дэд хурандаа Т.Мөнхдорж нар оролцлоо. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, Улсын онцгой комиссоос гаргасан заавар, зөвлөмж, Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал мөн өвөлжилтийн бэлтгэл ажил, өвс, тэжээлийн нөөц, отроор ирсэн, явсан малчдын талаар хэлэлцэж заавар, зөвлөгөө өгч, тулгамдаж буй асуудлуудыг цахим хурлаар хэлэлцлээ.

Архангай аймагт одоогийн байдлаар коронавирусний халдвар авсан иргэн байхгүй бөгөөд сум орон нутгаас дараах хүсэлтүүдийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс холбогдох яаманд хүргүүлж өгөхийг хүслээ.

"Ковид-19" цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа ажилд тулгамдаж буй асуудал:

1.Сумдын Засаг даргын Тамгын газарт эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хувцас, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангахтай холбогдсон санхүүжилт байхгүйн улмаас хүндрэл учирч байна;

2.Баруун аймгууд руу явж байгаа Мянганы замын хэвтээ тэнхлэг тус аймгаар дайрдаг учраас пост, эргүүлд гарч байгаа алба хаагчдын тоо дутмаг;

3. Аймаг, орон нутгийн банк, төлбөр тооцооны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг сунгахгүй бол иргэдийн бөөгнөрөл ихээр үүсч байна;

4.Улаанбаатар хотод Архангай аймгийн 2000 гаруй иргэн, оюутнууд байгаа бөгөөд орон нутагт нэн тэргүүнд татан авч ирэх шаардлагатай байна гэв.

Харин өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд:

1. Аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, 2 удаа цас орсон бөгөөд өвөжилтийн байдал хүндэрсэн;

2. Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн малчид отроор ирснээс болж бэлчээрийн даац хэтэрч, иргэд, малчдын хооронд зөрчил нэмэгдсэн бөгөөд хөл хорио тогтоосноос хойш өөр аймаг, сумдын малчид отроор ирж байна;

3. Өвс, тэжээлийн фондын нөөц багассан тул Архангай аймагт хуваарилсан өвс, тэжээлийг татаж авах шаардлагатай байна;

4. Булган, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвийн автомашинууд эвдэрсэн тул яаралтай шийдвэрлэж өгөх/ зэрэг асуудлыг цахим хурлаар ярилцаж, гишүүдэд дуулгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан