Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
726 боловсролын байгууллагыг шалгалтанд хамруулав

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд боловсролын байгууллагуудад “Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг зохион байгууллаа.

Хяналт, шалгалтад 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу  нийт 726 барилга байгууламжийг хамруулсан юм.

Дээрх барилга байгууламжаас Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн 2601 зөрчлийг илрүүллээ.

Шалгалтын явцад 1950  зөрчил буюу 74.9 %-ийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.

Барилгын дотор талд галын дотуур усны даралтат цэг төлөвлөгдсөн боловч ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, объектод гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, түүний төлөвлөлт, ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийж ажиллаагүй. Барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг MNS 5566:2020 стандартын дагуу байрлуулаагүй, нөхөн хангалт хийгээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан