Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа Д.Батлут: Цэргийн сургуулийн сонсогчдын тоо, цэргийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДАД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДУУД!
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Павит Рамачандрантай алс холын Ховд аймагт уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалт, төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх цаашдын төлөвлөгөө, баруун бүсийн хөгжил ба түүнийг сайжруулахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкнаас баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, энэ чиглэлд үйл ажиллагааныхаа чиглэлийг уялдуулах боломжуудын талаар ярилцсан юм.

Тухайлбал, Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тулгамдаад буй асуудлууд, тухайлбал, тус төвийн өргөтгөлийн барилгыг шинээр барих, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх талаар мөн санал солилцсон юм.

Ноён Павит Рамачандран Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналууд нь Азийн хөгжлийн банкны Монгол Улсад, тухайлбал, баруун бүсэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн чиглэлтэй уялдаж буйг тэмдэглэж, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн тэрбээр Азийн хөгжлийн банкны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн /2021-2024/ баримт бичгийг боловсруулах ажил эцсийн шатанд явж буй үеэр энэхүү уулзалт болсныг онцолж, энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан