Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Баян-Өлгий аймаг 48 цаг тэг зогсолт хийхээр боллоо

 

Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн шөнийн 00:00 цагийн үед Өлгий хотод иржээ. Тухайн иргэн аймагт орж ирмэгц түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ хийхэд эерэг гарсан тул нэн даруй тусгаарласан байна. Улмаар PCR-ын шинжилгээ хийхэд халдвар авсан нь батлагдлаа. Тухайн иргэн Улаанбаатар хотоос хоёр тээврийн хэрэгслээр есөн хүнтэй хамт ирсэн. Хамт ирсэн нэгдүгээр хавьтлын хүмүүсийг аймгийн Авто тээврийн төвд тусгаарлаж шинжилгээ хийж байна. Батлагдсан тохиолдлын биеийн байдал нь хүндэвтэр, чихрийн шижин, бөөрний дутагдалтай архаг суурь өвчтэй хүн гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. Өчигдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 05-ны 19:00 цагаас эхлэн аймгийн болон сумдын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлав.

2. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн  өглөөний 06:00 цагаас эхлэн 48 цаг аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болов.

3. Тухайн хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль,  цэцэрлэг, дотуур байр, барааны дэлгүүр г.м/ үйл ажиллагааг зогсоов.

Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцон Ховд аймагт буцаж очоод халдвар авсан нь батлагдсан иргэний ойрын болон дам хавьтагчдыг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын дэмжлэгээр өргөн хүрээнд илрүүлж, шинжилгээ хийхээр боллоо.Иймд ард иргэд сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэм сахин, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг хүндэтгэн биелүүлж хамтран ажиллахыг уриаллаа.

Эх сурвалж: Баян өлгий аймгийн шуурхай штаб

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан