Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 679.003 хүн халдвартай гарч, 582.270 хүн эдгэрч, 10.367 хүн нас барсан. Дэлхийн хэмжээнд нийт 136.996.364 хүн халдвар авсан бол 111.605.138 хүн эдгэрч, нас баралт 2.951.832 боллоо. Коронавирусийн халдварын улмаас 200 гаруй улсад нас баралт бүртгэгдсэн.
ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 10666 хүний шинжилгээнээс 742 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 18565 боллоо. Үүнээс 10638 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 385 хүн эдгэрч гарсан байна.
Коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. 69 настай эмэгтэй гуравдугаар сарын 18-нд гадаадаас ирж, гуравдугаар сарын 28-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын хүнд хэлбэрийн оноштойгоор нас барлаа. 72 настай эрэгтэй гуравдугаар сарын 18-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдарын нэн хүнд хэлбэрийн оноштойшоор нас барлаа. Нийт нас баралт 31 боллоо.
Мөн бусад шалтгаант нас баралт нэгээр нэмэгдлээ. Коронавирусийн онош батлагдан СБД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүн бөөрний архаг дутагдлын хүнд хэлбэр гэсэн оноштой нас барсан.
Шинэ халдварын 742 тохиолдол дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 18002 боллоо.
Шинэ халдварын 654 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 15739 боллоо. Орон нутагт 88 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл 2263 боллоо. Хөвсгөл аймагт 1 /53/, Увс аймагт 1 /7/, Сэлэнгэ аймагт 6 /342/, Завхан аймагт 4 /19/, Ховд аймагт 5 /148/, Архангай аймагт 6 /222/, Төв аймагт 10 /451/, Говьсүмбэр аймагт 3 /31/, Сүхбаатар аймагт 2 /94/, Дундговь аймагт 3 /15/, Дорноговь аймагт 1 /59/, Дархан-Уул аймагт 14 /222/, Орхон аймагт 28 /251/ тохиолдол тус тус нэмэгдсэн. Өмнөговь, Говь-Алтай аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд нийт 2978 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 45, хүнд 173, хүндэвтэр 689, хөнгөн 2071 хүн байна.
Иргэдээс вакцины хоёр өөр тун хийж болох уу гэсэн асуулт маш их ирж байна. Энэ тухайд хэлэхэд хоёр өөр төрлийн вакцин хийлгэж болно гэж зөвлөхгүй байгаа. Энэ талын судалгааны ажлыг Их Британид дөнгөж эхлүүлээд явж байна. Тийм болохоор нэг вакцины 2 тунг хийлгэх шаарлагатай.