Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

​ЭМЯ: Хоногт 653 тохиолдол бүртгэгдэж, ХОЁР иргэн нас барлаа

ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.27-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 6237  хүнд шинжилгээ хийхэд 653 сорьцод коронавирус илэрлээ. Монгол Улсын нийт халдварын батлагдсан тохиолдол 55067 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар бөгөөд үүнийг задалбал, Улаанбаатарт 625, хөдөө орон нутагт 28 тохиолдол бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь, сүүлийн 24 цагийн хугацаанд ХОЁР хүн нас барлаа. Ингэснээр 259 хүн коронавирусийн улмаас нас барлаа. 65 настай эрэгтэй тавдугаар сарын 12-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 73 настай эмэгтэй тавдугаар сарын 15-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.

Улсын хэмжээнд нийтдээ 533  хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 48674 болжээ.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:

-Орхон аймагт - 12

-Булган аймагт - 3

-Төв аймагт - 9

-Архангай аймагт - 2

-Ховд аймагт – 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4285 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2167, хүндэвтэр 1521, хүнд 479, маш хүнд 118 хүн байгаа юм. Харин гэрийн хяналт тусгаарлалтад 1827 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд вакцинжуулалтад 55,474 хүн хамрагдлаа байна. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тундаа 1,84 сая иргэн хамрагдсан бол хоёрдугаар тунд 944,2 мянган хүн хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан