Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа
Монгол улс аялал жуулчлалын салбарын үнэлгээгээр дэлхийн 119 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэв

Дэлхийн Эдийн Засгийн Чуулган байгууллага дэлхийн 119 улсын аялал жуулчлалын хөгжлийг үнэлсэн “Travel & Tourism Development Index 2024” тайлангаа өчигдөр танилцуулжээ.

Ингэхдээ улс бүрийн аялал жуулчлалын салбарын орчин нөхцөл, бодлого, дэд бүтэц ба үйлчилгээ, нөөц, тогтвортой байдал гэсэн таван гол бүлэг үзүүлэлтийг 1-ээс 7 хүртэл оноогоор дүгнэсэн байна.

Монгол улсын хувьд 3.57 ерөнхий оноогоор уг жагсаалтын 85 дугаарт эрэмбэлэгджээ.

Энэ нь 2019 оны үнэлгээнээс 6 байраар ухарсан үзүүлэлт юм байна.

Монгол улсын аялал жуулчлалын салбарын хувьд хамгийн өндөр үнэлгээ авсан дэд үзүүлэлт нь 5.70 оноотой эрүүл ахуй, ариун цэвэр үзүүлэлт болжээ. Харин хамгийн бага үнэлгээг 1.31 оноо авсан “Non-Leisure Resource” (бизнес, боловсрол, эрүүл мэнд гэх мэт амралт зугаалгын бус зорилготой аялал жуулчлалын нөөц) үзүүлэлт болсон байна.

зураг

 

Жагсаалтын эхний 10 байранд

  1. АНУ
  2. Испани
  3. Япон
  4. Франц
  5. Австрали
  6. Герман
  7. Их Британи
  8. Хятад
  9. Итали
  10. Швейцар улсууд жагсжээ.

Хамгийн сүүлийн 10 байранд Зимбабве, Хондурас, Нигери, Бенин, Кот Дивуар, Малави, Ангол, Камерун, Сьерра Леон, Мали улсууд жагссан байна.

 

Эх сурвалж: World Economic Forum

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан