ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна
ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ
“Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц
Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ
“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ
ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа
Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ
“Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ
УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.
Улс төр

Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төсөл дэмжигдээгүй ч тэтгэврийн зөрүүг арилгана
ИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаанаар Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төсөл дэмжигдээгүй юм.
Улс төр

Албан тушаалын тохироо, томилгоо хийх боломжгүй болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргаад байна.
Улс төр

НҮБ-ын 75 жилийн ойд Монгол улсыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин оролцов
НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт Нью-Йорк хотноо 10 дугаар сарын 26-нд болов. Монгол улсыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэллээ. Тэрээр үгийнхээ эхэнд хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт дайны дараа байгуулагдсан НҮБ нь олон талт хамтын ажиллагааны хүчирхэг тавцан болж төлөвшсөн ба 75 жилийн өмнө баталсан НҮБ-ын Дүрэм эдүгээ ч олон улсын эрх зүйн гол баримт бичиг хэвээр байгааг цохон тэмдэглэв.
Улс төр

Нийслэлийн 6 орлогч томилогдлоо
“Улаанбаатар хотын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, шударгаар ажиллах болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэллээ.
Улс төр

Д.Сумяабазар: Тойргийн төлөөлөгчөөс 1.5 сая оршин суугчдад шууд үйлчлэх, нүсэр ажилд шилжин ажиллахаар боллоо
Улаанбаатар хотын 35 дахь даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо. Өнөөдөр түүний ажлын эхний өдөр. Түүнийг УИХ-ын гишүүний суудлаа өгч, хотын дарга болсонд гайхах хэсэг бий. Гэхдээ түүнд сонголт байгаагүй. Нийслэлийн намын даргын хувьд, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх том үүргийг нийслэлчүүдээс авсан учраас МАН-ын дарга У.Хүрэлсүх, намын Удирдах зөвлөлөөс түүнд өгсөн том үүргийг тэр хүлээж, улс төрийн зориг гаргаж, ажилдаа орлоо.
Улс төр

Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумьяабаатар томилогдоно
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн шинэ хурал анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргаар томилогдохоор төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийнхээ мэдээллийг түрүүчээсээ ирүүлж эхэлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн МАН хороо өчигдөр буюу 2020.10.25-нд хуралдаж, Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумьяабаатар, ИТХ-ын даргад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилуулахаар хотын даргад нэрийг нь илгээсэн байна.
Улс төр

Төрийн албан хаагчийн шалгалт өгөх иргэдийн анхааралд
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2020 оны нэгдүгээр сар, аравдугаар сард цахим бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцах боломжтой бөгөөд хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй юм байна.
Улс төр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ДЭМЖЛЭГ УРД ХӨРШИД ОЧЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм. Монголын ард түмнээс өмнөд хөршдөө хандивласан 30 мянган хонийг нэгбүрчлэн мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж БНХАУ-ын талд өнөөдөр бүрэн хүлээлгэн өглөө.
Улс төр

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч Д.А.Медведевтэй цахим уулзалт хийв
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв.
Улс төр














