ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна
ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ
“Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц
Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ
“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ
ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа
Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ
“Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ
УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав

Тусгай үүргийн онгоц 19:00 цагт газардах хуваарьтай байна
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирэх бөгөөд 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.
Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийгэм

Өнөөдөрөөс /гурван сарын 3-наас/ Хот хоорондын зорчигч тээврийн автобус явж эхэлнэ
Улсын онцгой комиссын даргын 2021 оны 21 дүгээр тушаалаар батлагдсан “ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ”-ын дагуу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлнэ.
Хот хооронд нийтийн тээврээр үйлчлүүлэх ИРГЭН та eticket.transdep.mn хаягаар орж тасалбараа захиалаарай !
Нийгэм

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийнхөн хүүхдийн автобустай болсон сайхан мэдээтэй өдөр байна
Хүүхэд, гэр бүлүүдэд тусламж хүргэх, хараа хяналт тавих ажлаа урьд урьдынхаас илүү хичээнгүйлэн хийсээр байгаа “Лантуун дохио” төрийн бус байгууллагын “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв хүүхдийн автобустай болсноор “Ид шидтэй аялал" зохион байгуулж, хүүхдүүдээ хотын төв рүү сургалтанд хүргэж, "Автобустай сургалт" зэрэг бяцхан хүүхдүүддээ тустай ажил гүйцэтгэх боломжтой боллоо.
Нийгэм

Улаанбаатар Принт ХХК нь"Цагаан даваа" орчмын 50 өрхөд дижитал сургалтын хэрэгслүүдийг буцалтгүй тусламж хэлбэрээр үзүүллээ
Сурагч, хүүхдүүдийн боловсролд үргэлж анхааран, дэмждэг Улаанбаатар Принт ХХК нь 2021 оны 2 сарын 26-ны өдөр боловсролын тэгш бус хүртээмжийг багасгахад хувь нэмрээ оруулж Цагаан даваа орчимд амьдардаг 50 өрхөд дижитал сургалтын хэрэгсэл буюу таблетуудыг хүлээлгэн өглөө.
Нийгэм

Өнөөдрөөс дараах зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээж байна. /2021.02.18/
Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн. Харин томоохон зах, худалдааны төвүүдээр зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид үйлчлүүлж бараа бүтээгдэхүүнээ татан авах боломж олгож байгаа юм. Үүний дагуу өнгөрсөн хоёр хоногт 34 зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээсэн.
Нийгэм

Машины QR кодыг танил талд өгөх ямар ч боломжгүй
УОК, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед 13 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглоод буй. Харин зөвшөөрөгдсөн салбарынханд QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг хотын захиргаанаас олгож эхлээд байна.
Нийгэм