Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын баг, бүтцийг танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа. 

 

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж батална” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн бүтэц, зохион байгуулалтыг хийсэн гэдгийг танилцуулгын эхэнд дурдсан.

Шинэ бүтцийн дагуу УИХ-ын Тамгын газар хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд дарга, хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудал хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргатай байх юм.

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг олон улсын жишигт нийцүүлэн  өөрчлөн зохион байгуулж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хараат бусаар, бие даан ажиллаж, парламентат ёсыг төлөвшүүлэх, олон улсын судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм судлалын ахисан түвшний судалгааны арга зүйг нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээг мэргэжлийн түвшинд  хийж байх болсныг энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгосон. Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын удирдлагын баг, бүрэлдэхүүнийг танилцууллаа.

 

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын баг:

- УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд даргаар Чойжилсүрэнгийн Ариунхурыг,

- Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар Үүрцайхын Амарбатыг,

- Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргаар Эрдэнийн Лхагвыг,

- Хуулийн газрын даргаар Чулуунбаатарын Дондогмааг,

- Хэвлэл мэдээллийн газрын даргаар Энхтайваны Болортуяаг,

- Иргэд, олон нийттэй харилцах газрын даргаар Хишигбаярын Мөнхбилэгийг,

- Менежментийн газрын даргаар Цэвээнжавын Батбаатарыг,

- Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргаар Маамбын Үнэнбатыг,

- Хуулийн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн даргаар Намсрайн Наранцогтыг,

- Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргаар Даваасүрэнгийн Эрдэнэсамбууг,

- Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар Жаргалын Эрдэнэбаярыг,

- Иргэд, олон нийттэй харилцах газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргаар Баттөмөрийн Төмөр-Очирыг,

- Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар Баатарын Лхагвасүрэнг,

- Байнгын хороодын ажлын албаны даргаар Батбаярын Хатантуулыг тус тус томилжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан