Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДАД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзаж, Монгол улсын Засгийн газраас хууль зүйн салбарт баримталж буй бодлого шийдвэр, алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй гол ажлуудыг танилцуулж, орон нутагт ажиллаж амьдарч буй салбарынхныхаа санал бодлыг сонслоо.


Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудад машин, тоног төхөөрөмж гардуулан өгсөн юм. Тодруулбал: Хөвсгөл аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газарт Сузуки Жимни маркийн автомашин, Хилийн цэргийн 0257 дугаар ангид дрон 4 ширхэг, хил хамтран шалгах ажиллагаанд ашиглах “Азимут” газар уснаа явагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ниссан Патрол маркын автомашины батламжийн хамт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Мөн аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэст нэн шаардлагатай байсан мэргэжлийн багаж, тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан