Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр (2025.08.20) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтын эхэнд Л.Мөнхбаатар сайд ноён Элчин сайдад хандан салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж буй тэргүүлэх бодлого чиглэлийнхээ талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, “Эрх зүйн шинэтгэл-2” хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын хэмжээнд мөрдөж буй хууль, тогтоомжуудад хүний эрхийн үнэлгээ хийж холбогдох арга хэмжээ авах, “Эдийн засгийг эрх зүйгээр дэмжих” хөтөлбөр болон хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар хууль, дүрмүүдэд өөрчлөлт оруулах чиглэлд ажиллаж эхэлсэн талаар дурдав. 
Хариуд нь Элчин сайд Ричард Буанган “Таны тэргүүлэх чиглэлээ болгож байгаа эрх зүйн шинэтгэлд би хувьдаа сэтгэл хангалуун байна. Эдийн засаг нээлттэй байх тусмаа өсөлт сайжирна. Энэ чиглэлд дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй” гэж мэдэгдлээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргаанаас гадны улсуудад үзүүлдэг тусламж, хөрөнгө оруулалтаа дахин хянаж үзээд Монгол Улсын ХЗДХЯ-тай өнгөрсөн 5 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн үр дүнг өндрөөр үнэлж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн талаар дуулгалаа. 

Түүнчлэн талууд Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр, АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчоо (INL)-ны санхүүжилтээр Монгол Улсын хууль сахиулах салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн хийгээд салбарын бусад асуудлаар нээлттэй санал солилцлоо. 
Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Сара Бэт Машл, Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс нарын төлөөлөл байлцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан