Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно

Ипотекийн зээл одоогийн байдлаар найман хувийн хүүтэй байгаа. Үүнийг бууруулж зургаан хувь болгох болгомжтой эсэхийг судлахаар Засгийн газар, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлэл гарсан. Тус ажлын хэсгийнхэн судлаад ипотекийн зээлийг зургаан хувь болгон бууруулах боломжтой гэж үзсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо хэллээ. 

Тэрээр "Өнөөдрийн байплаар зээлийн хүүгийн дундаж 15.8 хувь байгаа. Харин ипотекийн зээлийн хүү бол найман хувь байгаа. Зах зээлийн хүүнээс бага хүүтэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Саяхан Засгийн газар, Монголбанк зэрэг холбогдох байгууллагууд хамтраад ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох боломжийн талаар судалгаа хийсэн. Зургаан хувь болгох боломжтой гэсэн дүн гарсан. Монголын ипотекийн корпорацийн зээлийн эрсдэлийн хүү 1.76 хувь байдаг. Үүнийг 0.76 хувь болгож байгаа. Мөн нэг хувийг нь арилжааны банкууд Засгийн газраас баримталж буй зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд бууруулж байгаа. Ийм байдлаар ипотекийн зээлийн хүүг хоёр хувиар бууруулж зургаан хувь болгох юм. 

Ипотекийн зээлд өнөөдрийн байдлаар таван их наяд төгрөг олгогдоод 89 мянган зээлдэгч зээл авсан. Харин зургаан хувийн зээлийг шинээр зээл авах иргэдэд зориулж гаргана. Үүнд дээр УИХ шийдвэр гаргасны дагуу Засгийн газар ажиллах байх. Монголбанк энэ зээлийн хүүг зургаан хувь болгох боломжтой гэдэг судалгааг арилжааны банкуудтайгаа хамтарч хийсэн. Одоо явж байгаа найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийн хувьд 50 хувь нь Монголбанкнаас, 50 хувь нь арилжааны банкнуудаас гарч байгаа. Зургаан хувийн хүүтэй зээлийн хувьд яг энэ зарчмаар санхүүжүүлнэ. Зээлдэгчид ямар шалгуур тавихыг нь Барилга, хот байгуулалын яам, Сангийн яам хамтарч гаргана" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан