Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Дархан-Уул аймаг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэр тус аймаг “Засгийн газрын тогтоолын дагуу газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө төлөвлөгөө гарган ажиллаж байгаа” гэдгийг аймгийн Засаг дарга С.Насанбат танилцуулгадаа тэмдэглэв. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт , “Хабитат” их сургууль гэсэн чиглэлийн 3000 гаруй айл өрх болон нэр бүхий хотхоныг төвийн шугамд холбоход улсын төсвөөс 14 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм. Тус аймагт  2016 онд 7,6 тэрбум төгрөгөөр 15000 метр дулаан , цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгэж эхний багцыг хүлээлгэн өгсөн. Үлдсэн 6,5 тэрбум төгрөгийн ажлын зураг төсвийг шинэчлэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Дархан хотод амины орон сууцны зориулалтаар 251 айлын орон сууцны 25 дугаар хорооллыг  иргэдийн оролцоотой хэрэгжүүлж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ , хашаажуулалт, гадна гэрэлтүүлэг зэрэгт 6,2 тэрбум төгрөг зарцуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан