Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Жүдочид ивээн тэтгэгчтэй болов

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/, уул уурхайн "Наран мандал энтерпрайзес” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

МҮОХ-ны байранд болсон гэрээ байгуулах ёслолд МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, "Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Фишер нар оролцсон юм.

Тус компани нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан овоо, Улаан толгой хэмээх орд газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянхонгор аймгийн жүдочдыг дэмжих, олимп, дэлхийн аваргад амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор МЖБХ-той хамтран ажиллахаар болсон гэдгээ дуулгасан юм.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт, Тивийн аваргын хошой медальт, гавьяат тамирчин Г.Одбаяр, Хүрээ марал сумын уугуул Азийн аварга ОУХМ Ц.Цогтбаатар нар гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. Манай хоёр жүдоч Токиогийн олимпод хувь, багийн төрөлд хоёулаа оролцох юм.

Гэрээ ёсоор 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр тамирчинд тэтгэлэг олгохоос гадна Баянхонгор аймгийн жүдочдын тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийхэд тогтмол туслах болжээ. Мөн Монголын жүдо бөхийн холбоотой 20 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан