Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Уул уурхайн экспортын салбар 40 хувь буурсан үзүүлэлттэй байна

“Прайм инфо” ХХК нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран аравдугаар сарын 30-нд “Дисковер Монголиа-2020” уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтыг “Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн чуулга уулзалтыг  “Сэргэлтийн шийдэл” сэдвийн дор зохион байгуулах юм байна.

Дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдсэнээр улс орнууд эдийн засгийн хямралд орж буй тул тус хямрал нь уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж байгаа болоод түүнээс хэрхэн гарах талаар салбар, салбарын удирдагчдын санал бодлыг сонсч, стратегийн чиг баримжааг тодорхойлох төлөвлөгөөтэй аж.

Хувийн хэвшил нь Монгол Улсын ДНБ-ий 75 хувийг эзэлдэг бөгөөд Ковид-19  цар тахлын үеэр ихээхэн хохирол амсаж байгаа билээ. 2020 оны эхний хагас жилийн статистикийн мэдээгээр ДНБ 9.7 хувиар буурсан байна.

Хувийн хэвшилд бодлогын тусламж дэмжлэг үзүүлэх нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг нөхөн сэргээх, уян хатан, олон талт эдийн засгийг бий болгоход чухал ач холбогдолтой. Covid-19 цар тахлын дараагаар хувийн хэвшил эдийн засгийг бэхжүүлэх, тогтворжуулах, ажлын байрыг бий болгох болон зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой юм.

Монгол Улс нь Covid-19 цар тахлын үеэр эрт, хүчтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч бизнесүүдэд сѳрѳг нѳлѳѳлѳл нь урт хугацаанд үргэлжлэхээр байгаа. Энэ оны эхний есөн сарын хугацаанд хувиараа бизнес эрхлэгчдийн 16 хувь нь орлогын эх үүсвэрээ алдаж, нийт бизнес эрхлэгчдийн 73 хувь нь орлогын бууралт, ложистикийн хүндрэл, худалдан авалт буурсан болон бизнес зогсох хүртэл хүндрэлүүд үүссэн тухай Дэлхийн банк тайлагнасан.

Монгол Улс уул уурхайн салбарын өсөлтөөсөө шалтгаалан хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгуудын нэг байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын баримталсан бодлого нь уул уурхайн салбараас гадна эдийн засгаа тѳрѳлжүүлэх бодлого байв. Гэвч олон улсыг хамарсан цар тахал гарсан энэ үед Монгол Улсын бодлого боловсруулагчид хайгуул болон уул уурхайн салбарыг сэргээж, гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг дахин татахад чиглэн ажиллах шаардлагатай тулгарч байгаа билээ.

Уул уурхайн экспортын салбар энэ оны эхний гурван сард 40 хувь буурсан үзүүлэлттэй байв. Хѳрѳнгѳ оруулалт татах, засгийн газрын оролцоог бууруулах бодлогыг баримталснаар Covid-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр үйл ажиллагаа нь хумигдаад байгаа уул уурхайн хѳрѳнгѳ оруулалт, дэд бүтцийн тѳслүүдийг дэмжих боломжтой. Үүнтэй холбоотойгоор баялгийн орлогын удирдлагыг сайжруулах нь хамгийн чухал асуудал болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан