Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал зодог тайллаа

“Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Бусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн “Алтан Гранпри”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыний ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд боллоо. Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэхүү тэмцээнээрээ спортын тамирчны замналаа дуусгаж, өөрийн нэрэмжит тэмцээнийг эмэгтэй 10 жингийн ангиллаар зохион байгууллаа. Тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хороог төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Ц.Энхжаргалд хүндэтгэл үзүүллээ. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд анхны томоохон амжилтуудыг гаргасан Ц.Энхжаргалын цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэе!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан