Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Хар машин хакердахаар захиалга өгсөн Б.Сэмжидмаа дүүргийнхээ ИТХ-ын даргаар дэвшинэ

Сонгуулийн өмнө хар машин "хакердахаар" захиалга өгч явсан гэх Б.Сэмжидмаа гэгч шалгуулж, шийтгүүлэх нь бүү хэл дүүргийнхээ ИТХ-ын даргаар дэвших нэрс дунд орсон харагдана. 

Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн нэр дэвшигчдийн өмнөх, хойдох амьдралыг хөрнүүлэн өгүүлэгчид гарч ирдэг жишгээр БГД-т МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Б.Сэмжидмаагийн нэр холбогдсон таагүй мэдээллүүд гарсан. Хамгийн онцгүй нь баримт нотолгоотой шахуу санал тоолох хар машин хакердуулахаар захиалга өгч буй бичлэг байв. Хэрэв энэ бичлэг үнэн байж, хар машин хакердсан бол төрийн эсрэг ноцтой гэмт хэрэгт тооцогдон, холбогдох хүмүүсийг шалгаж, шийтгүүлэх нь дамжиггүй. Харин МАН болон хүчний байгууллагуудын оролцоотойгоор залилангийн хэрэг байсан гэсэн ч залилуулах шахсан этгээдүүийг давхар бүдэгрүүлэн дарсан. Захиалагч бүү хэл замын цаана гүйж явсан нохойг ч шалгадаг хуулийнхан дуугүй болсоноос харахад мань Б.Сэмжидмаа намдаа "хэрэгтэй" бололтой. Шалгуулж, шийтгүүлэхгүйгээр бүр дэвших тухай БГД-ийн ИТХ-ын даргаар сонгох хүмүүсийн нэрсийн жагсаалт дунд орсоныг харсан иргэд ихэд дургүйцэж байна. Тэрээр "Зорилгийнхоо төлөө цуцалтгүй зүтгэх нь миний зарчим" гэсэн сурталчилгааны хуудас тараасан байсан. Үнэхээр тэр албан тушаалын төлөө аль болох, болохгүй бүхэнд нэр холбогдохыг үл хайхран зүтгэж байгаа бололтой юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан