Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
2021 оны төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд 220.7 тэрбум төгрөг олгоно

“COVID-19”-өөс сэргийлэх Засгийн газрын арга хэмжээнүүдийн нөлөөгөөр энэ онд уул уурхайн салбарын орлого эрс буурахаар байна. Үүнийг дагаад зарим компанийн орон нутгийн хөгжилд зарцуулах зардал багасаж байгаа боловч ирэх онд улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхээр тооцоолж байна. 

2021 оны төсвийн төсөлд улсын төсвөөс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогыг 220.7 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ. Үүний 35 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлэхээр тусгаж өгсөн байна. 2020 оны төсвийн тодотголоор Орон нутгийн хөгжлийн санд 172.3 тэрбум төгрөг хуваарилахаар тусгаж өгсөн бөгөөд үүний 35 хувь нь АМНАТ, 3.2 хувь нь газрын тосны нөөц ашигласны төлбөр, 11.2 хувь нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөрөөс бүрдүүлсэн байна. Харин 23.7 хув ийг мега төслүүдийн АМНАТ-аас бүрдүүлэхээр тусгаж өгсөн юм. Тиймээс ирэх онд уул уурхайн салбарт Засгийн газар ихээхэн найдлага тавьж байгаа нь харагдаж байна.

Энэ онд нүүрс, зэсийн баяжмалын экспорт жилийн дүнгээрээ буурах төлөвтэй байгаа юм. Үүнийг дагаад зарим компани орон нутаг дахь хөрөнгө оруулалтаа танаж байна. Тухайлбал: “Хөшөөт” уурхайгаас нүүрс гаргаж байгаа “МоЭнКо” ХХК энэ онд өнгөрсөн жилтэй харьцуулахад 30 хувиар бага нүүрс экспортлох төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн онд тус компани орон нутаг дахь "Ховд хөшөөт хөгжил" санд 2.4 тэрбум төгрөг хандивласан бол энэ жил экспортын орлого буурахыг дагаад төдий хэмжээгээр орон нутгийн санд хандивлах мөнгөн дүн нь буурахаар байгааг мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан