Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Спорт ордон БНХАУ-ын 76 сая юанийн буцалтгүй тусламжаар техникийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ

Буянт-Ухаа спорт цогцолбор нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2011 оны 6-р сард ашиглалтанд орсон. 5045 хүний суудалтай. Одоогоор тус 0ордны үйл ажиллагааны 78%-ийг энтертэйнмент арга хэмжээ эзэлдэг. Энэ нь спортын үйл ажиллагаа явагддаггүй үеэр буюу тус ордны үндсэн үйл ажиллагааны чиглэлийг алдагдуулалгүйээр зохион байгуулагддаг байна. 2016 онд Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсноор өнөөдрийг хүртлэх хугацаанд 300 гаруй сая төгрөгийн татварын өр хуримтлагджээ.  Ашиглалтанд орсноос хойш техникийн шинэчлэл хийгдээгүй. БНХАУ-ын 76 сая юанийн буцалтгүй тусламжаар техникийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх гэрээ хийгдсэн ч Монголын талаас хариуцаж буй ажилд 800 орчим сая төгрөг шаардлагатай. Үүнийг 2021 оны улсын төсөвт тусгаж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Биеийн тамир, спортын салбарыг шинэ шатанд ахиулахад онцгой анхаарч ажиллахаа онцолж буй. Тиймдээ ч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог байгуулсан. Энэ онд онцгой нөхцөл байдал үүсч цар тахлын улмаас Буянт-Ухаа спортын ордны үйл ажиллагаа доголдож, ашиг орлогогүй ажилласан зэрэг шалтгааныг бодолцож БУСА ТӨААТҮГ-ын татварын өр болон техникийн шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо. Цаашид дахин өр ширний асуудал ярилгүйгээр хариуцлагатай хичээж ажиллахыг үүрэг болголоо. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан