Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
ХҮН-ын дарга Б.Найдалаа: Ерөнхийлөгчийн сонгууль бас л том даваа, амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна

Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай тул ХҮН хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. Гэхдээ тус намын гишүүд дотор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдье гэхэд насны босгыг нь давах хүн байхгүй тул гаднаас хүн хайх болов уу? гэх таамаг гарах болсон.

Харин энэ асуудалд ХҮН-ын дарга Б.Найдалаа “Ерөнхийлөгчийн сонгууль бас л том даваа. Манай цөм багт нэр дэвших хүн одоогоор олон байхгүй, олонхынх нь нас хүрэхгүй. Бид өөрсдөө нэр дэвшихийн тулд энэ намыг байгуулаагүй шүү дээ. Нийгэм ямар хүн хүсэж байна, хэн Ерөнхийлөгч байвал хамгийн зохистой вэ гэдгийг харгалзаж, магадгүй иргэдээс саналыг нь асуусны үндсэн дээр нэр дэвшүүлнэ. Амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн хэвлэлээр дамжуулан үг дайжээ. Мөн ХҮН-ыг МАН-ын халаасны нам гэж ярьдаг тухайд “Ийм зүйл ярьж байгаа нь тун харамсалтай. Яагаад ХҮН аль нэг нам, ах нараас хамааралтай байх ёстой гэж. Эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, дараа нь З.Энхболд, М.Энхболд, Баабар, Ц.Элбэгдорж гээд л олон ч хүнтэй манай намыг холбосон. Бидэнд хэрэгтэй юм тэдэнд юу ч байхгүй. Ардын намаас ч тэр. Хэрэв бид Ардын намынх бол дотор нь ороод ажиллана биз дээ. Монголд АН, МАН-аас өөр улс төрийн хүчин хэрэгтэй байна. Бид хэлээд байгаа юм биш. Иргэд, сонгогчид, нийгэм үүнийг хүссэн. Тэд ХҮН-д бага багаар итгэж эхэлж байна. Учир нь бид зарчмаа л барьдаг. Бид АН, МАН, МАХН-тай зөвхөн суудал, сонгууль, албан тушаалын төлөө наймаалцахгүй, хуйвалдахгүй. Орон нутгийн сонгуулийн дараа үүнийгээ ч ил тод мэдэгдсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан