Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Оюунтолгойн хөрөнгө оруулагчид зөрчилдөж эхэлжээ

“Оюу Толгой” төслийн гүний уурхайн нэмэлт санхүүжилт бүрдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагч талууд зөрчилдөж эхэллээ.

“Turquoise Hill Resources” компани санхүүжилт бүрдүүлэх “Rio Tinto”-ийн төлөвлөгөөг эсэргүүцэж, ТУЗ-ийн тусгай хороо нь “Rio Tinto”-ийн эсрэг арбитрт хандахаар шийдвэрлээд байна. Хувьцааны санхүүжилт байлаа гэхэд хэмжээг нь багасгах, хугацааг нь хойшлуулахын тулд “Оюу Толгой” төсөлд хосолсон санхүүжилт бүрдүүлэх, эсвэл өр, зээлийг нэмэгдүүлэх компанийн стратегитай “Rio Tinto”-ийн санхүүжилтийн хувилбар нийцэхгүй байна гэж “Turquiose Hill Resource”-ийн мэдэгдэлд дурджээ. Арбитрын шийдвэр гарах хүртэл 3-5 сарын хугацаа болно гэж “Turquiose Hill Resource” мөн тооцоолж байна. “Оюу Толгой”-ийн баялгийн 80 гаруй хувийг агуулдаг гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, 6.6-7.1 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгаа юм. Шаардлагатай нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх асуудлаар “Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компаниуд өнгөрсөн есдүгээр сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Үүнд холбогдох зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар эрмэлзэх, одоо байгаа зээлийн нөхцөлийн хүрээнд олон улсын зээлдэгч нараас 500 сая ам.доллар нэмж татах, бусад санхүүжилтийг “Turquoise Hill Resources” компани хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэхээр тусгаж өгсөн байна. Хэрэв эргэн төлөлтийн хугацаагаа сунгаж, нэмэлтээр 500 сая ам.долларын санхүүжилт татаж чадвал “Turquoise Hill Resources” компани хамгийн багадаа 1.7 тэрбум ам.долларын хувьцааны санхүүжилт татах шаардлагатай болох юм. Хэрэв хэлцлүүд амжилтгүй болбол бүрдүүлэх шаардлагатай хувьцааны санхүүжилтийн дүн 3.6 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Энэ удаагийн арбитрт хандсан алхам нь “Turquoise Hill Resources нэмэлт санхүүжилт татах, хэлцэл хийх дээр “Rio Tinto”-ийн дэмжлэгийг авах сонирхлыг харуулж байна. Гэхдээ бидний үзэж буйгаар “Rio Tinto” үүнийг төдийлөн сонирхохгүй байгаа" гэж “BMO Metals and Mining”-ийн шинжээч дүгнэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан