Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Алдарт Alibaba-ийн орлого 23.4 тэрбум ам.долларт хүрчээ

БНХАУ-ын технологийн салбарт тэргүүлэгч “Alibaba” компанийн орлогын өсөлт өнгөрсөн улиралд хяналтаас гарлаа. Есдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн улиралд тус компанийн борлуулалт 30 хувиар өсөж, орлого нь 23.4 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Хэдий тийм боловч энэ нь 2020 оны хамгийн сул үзүүлэлт болж байгаа юм. “Alibaba” компани “Ant”-д эзэмшдэг хувьцаанаасаа 4.7 тэрбум юаньтай тэнцэх ашиг олсон байна. Энэ нь “Alibaba”-ийн цэвэр ашгийн дийлэнхийг бүрдүүлжээ. Гэсэн ч өнгөрсөн жил “Ant”-д эзэмшдэг хувиа нэмэгдүүлэхдээ цэвэр ашгаас хүртэх өгөөжийг бууруулсан байна. Улмаар цэвэр ашиг нь жилийн дүнгээр 60 хувиар буурч, 28.8 тэрбум юань хүрсэн байгаа юм. Эдгээрээс үүдэн “Alibaba”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид дөрвөн хувиар буурчээ. Түүнчлэн 35 тэрбум ам.долларыг босгохоор төлөвлөөд байсан “Ant”-ийн IPO-ийг хойшлуулаад байгаа нь хувьцааны ханш буурахад нөлөөлжээ. Харин цаашдын төлөвийг харвал БНХАУ-ын эдийн засаг цар тахлын хүндрэлээс хурдацтай сэргэж, дотоодын нийт бүтээгдэхүүн нь өнгөрсөн улиралд 4.9 хувиар өсжээ. Энэ нь “Alibaba”-ийн борлуулалтад эергээр нөлөөлж байгааг шинжээчид онцолж байна. Ялангуяа “Alibaba”-ийн гол бизнес болох цахим худалдааны бизнес 2021-2023 он хүртэл жилд 23 хувиар тэлэх төлөвтэй байгааг тайландаа дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан