Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Онц байдалтай холбогдуулан банкны зээл, хүү царцаах асуудал яригдаагүй байна

Корона вирусын халдвар нийслэлд тарсан шуугиантай зэрэгцэн бүх нийтийн онц байдал зарласантай холбогдуулан банкны зээл, хүү царцаах асуудал яригдсан.

Онцгой комиссын зарим гишүүд энэ тухай асуусан сэтгүүлчидтэй банкны зээл, хүүгийн төлөлтийг царцаах тухай судлаж байгаагаа ярисан байсан. Харин Монгол банк болон бусад банкуудаас тодруулахад энэ тухай ямар нэгэн санал хүсэлт ирээгүй байгааг мэдэгдлээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад хандаж хүсэлт гаргасны дагуу банкууд төв банк руу танилцуулж, Сангийн яам зэрэг холбогдох шийдвэр гаргах түвшний байгууллагуудтай харилцан зөвшилцсөний дараа шийдвэр гардаг байна. Өнгөрсөн удаад Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярилцаж, мөн банкуудад активын ангиллын журам гэж байдаг түүн дээр тодорхой хөнгөлөлт үзүүлсэнээр банк нь харилцагчиддаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан