Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
"Үнэ нэмсэн үйлдвэрүүдийг дэмжихгүй" уриалга гарлаа

"Хэцүү цагт нөхрийн чанар танигддаг" гэх мэргэн үг энэ үед биеллээ олж байна. Улс орон даяар цар тахалтай нүүр тулж, төр засгаас иргэдээ дэмжих бодлогуудыг шат дараалан гаргаж хэрэгжүүлэхээр чадан ядан байхад зарим үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд үндэслэлгүйгээр үнээ нэмж, зориуд зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж буй нь харамсалтай. 

Олон нийтийн онц бэлэн байдал зарлаж, төрийн албан хаагчид ээлжлэн эргүүл хийж байгааг чадлаараа дэмжин халуун хоол, цайгаар үнэгүй үйлчилж буй жижиг цайны газраас доор сэтгэхүйтэй үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг цаашид дэмжихгүй, бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй байх уриалга гарчээ. Хэцүү үед үндэслэлгүйгээр үнээ нэмсэн компаниудын дунд хэдэн тэрбумын борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүд байсан бөгөөд хэдэн сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн тухай мэдээллүүд ч гарсан. "Үнэ нэмсэн үйлдвэрүүдийг дэмжихгүй" уриалга гарч, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ойрын өдрүүдэд нэмсэн үйлдвэрлэгчдийн нэрсийг зарлан, цаашид олон нийтээрээ тэднээс худалдан авалт хийхгүй байхыг уриалж байна. Ингэснээр элдэв хүнд хэцүү үеэр үнээ нэмж борлуулалтаа өсгөн ашиг олдог увайгүй уламжлалыг таслан зогсоож чадна. Мөн эсрэгээрээ үйлчлүүлэгчдээ дэмжсэн байгууллагуудад талархан, тэднийг дэмжих нь эрх тэгш болох биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан