Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Коронад нам дарагдсан улстөрийг УИХ-ын дарга овжин ашиглав

Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн жагсаалтад УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр багтсаныг намын даргатан ам алдсан нь саяхан. 

УИХ -ын дарга Г. Занданшатар өнөөдөр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнгөрсөн 04 сарын 29-ны өдөр УИХ-аас баталсан Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хэрэгжилттэй танилцахаас гадна гэр бүл, найз нөхдийн зүгээс цуглуулсан 20 сая төгрөгийг хандивлалаа. Энэхүү хандивыг гэргий Г.Отгонгэрэл нь санаачлан цуглуулжээ. Цаг үеийн амаргүй нөхцөлд УИХ-ын даргыг ХӨСҮТ -д ажиллах үеэр нь хандивыг өгөхийг хүссэн байна. ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү хандивыг хүлээн аваад халдварыг тархаахгүй цаг наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг урамшуулахад зарцуулах болно гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлийн 10 сарын хугацаанд тасралтгүй ажиллаж буй тус эмнэлгийн шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцав. Тэнд ажиллаж буй эмч болон мэргэжлийн хяналт, хүчний байгууллагынханд хандаж талархал илэрхийлээд өдөр шөнөгүй ажиллаж буй та бүхнээ урамшуулах, ниймгийн халамжийг анхаарахын тулд үргэлжлүүлэн ажиллах болно гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан