Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
"Энхсаран" сувилал халдварын голомт болох нь батлагдлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал,  аравдугаар сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээ, "Энхсаран" сувиллын үйлчлэгч нэг хүний шинжилгээ, Сэлэнгэ аймгийн нэгдүгээр хавьтлын нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотын голомтод өчигдөр ойрын хавьтал 107 хүн, хоёрдогч хавьтал 300 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Эдгээр шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт тухайн голомтод одоо 9 тохиолдол бий. Тухайн голомтод анхан болон хоёрдогч шинжилгээг нийлүүлбэл 2753 шинжилгээг хийсэн байна. Мөн ЗӨСҮТ-ийн лабораторид Улаанбаатар хотын багц өвчлөлийн хоёрдогч хавьтлын цэгүүдэд шинжилгээ хийж байгаа. Үүнд 909 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол  дөрөв болж байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна.

"Энхсаран" сувилалд эрүүл ирээд гарах дөхөж байхдаа, мөн гарсаныхаа дараа корона вирусын халдвартай болох нь батлагдсан хэд хэдэн тохиолдлын тухай тэнд тусгаарлагдаж, улмаар тэндээс халдвар авсан гэж ярьсан эх сурвалж ч бий. Энэ мэдээллийн дагуу шалгаж өгөхийг хүссэн иргэд ч цөөнгүй байсан. Ямартаа ч тус сувилалын үйлчлэгчээс вирусын халдвар илэрчээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан