Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Цар тахлын үед Япон улс гадаад худалдаагаар тэргүүлж байна

Япон улсын экспорт есдүгээр сард 4.9 хувиар буурсан бол аравдугаар сард жилийн дүнгээр 0.2 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл экспортын үзүүлэлт таван сар дараалан сэргэлээ. 

Тус улсаас бараа, бүтээгдэхүүн импортолдог гол зах зээлүүдэд “коронавирус”-ийн халдварын тархалт дахин нэмэгдэж байгаа үед ийм үзүүлэлт гарсан нь анхаарал татаж байна. БНХАУ-д экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн сард 10.2 хувиар өссөн нь Японы худалдааны үзүүлэлтэд жин даржээ. Экспортын үзүүлэлт сайжирч байгаа нь Японы эдийн засаг сэргэхэд гол түлхэц болж байгаа аж. Хэдий тийм боловч цар тахал энэ байдлыг өөрчилж магадгүй байна. Сүүлийн өдрүүдэд Европ болон АНУ-д “коронавирус”-ийн халдварын тохиолдол огцом нэмэгдэж, хөл хориог чангатгаад байгаа нь эрэлтэд сөргөөр нөлөөлнө гэх хүлээлт бий болгосон юм. Японы экспорт он дуустал сэргэнэ, гэхдээ сэргэх явц удаан байна гэж шинжээчид таамаглаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан