Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Хотын төвийн Dream буудалд халдварт өвчин гарсаныг нуун дарагдуулжээ

Хотын төв дунд буюу Нэгдүгээр дэлгүүр, "Зоос гоёл"-ын уулзвар дээр байрладаг Dream буудалд халдварт өвчин гарсаныг нуун дарагдуулжээ.

Гаднаас ирсэн иргэдийг тусгаарлаж буй буудал, амралтын газрууд наад захын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа тухай иргэдийн гомдол санал ар араасаа хөвөрч байсан ч өнөөх муухай Монгол зангаараа "сайн дураараа гадаадад тэнэж ирчихээд, авчирсан нь их юм..." гэх мэтчилэн сүрэглэн загнаж дуугүй болгож байв. Түүний үр дүн эхнээсээ "Энхсаран" амралтын газраас корона вирусын халдвар гарч, эрүүл иргэд олноороо халдвар авсан, улмаар нийгэмд тархсанаар илэрч байна. Мөн "Зоос гоёл"-ын уулзвар дээр байрладаг Dream зочид буудалд тусгаарлалтад томилогдон очсон эмч нар нь хүртэл гэдэсний цусан суулга хэмээх ноцтой халдварт өвчин тусч, зочид буудлын удирдлагуудад шаардлага тавихад хүлээж аваагүйгээр барахгүй, тус мэдээллийг нуун дарагдуулжээ. Буудлын тогоочоос уг өвчин халдварласан нь тогтоогдсон бөгөөд тус буудал наад захын ариун цэврийн шаардлага хангахгүйн дээр хэрэглэсэн нэг удаагийн хэрэгслүүдийг агуулахдаа бөөнөөр нь хадгалж байсныгаа эмч нарт хэрэглүүлэх гэхэд нь тэд чамгүй хэл ам хийж байж устгуулсан байна. Dream зочид буудал хятад эзэнтэй бөгөөд цагдаагийн газрын томоохон албан тушаалтаны ивээлд байдаг тухай баттай бус мэдээлэл байдаг. дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хэрэв тус буудал ариун цэврийн шаардлага хангаагүйгээс аюулт өвчнний халдвар тархвал мөн нуугаад өнгөрөх эрсдэл өндөр байна. Энэ мэт шаардлага хангахгүй, зөрчил илэрсэн буудал, амралтын газруудыг шалгаж тогтоон, онцгой үед ашиглахгүй байх, улмаар үйл ажиллагааг нь зогсоох зэргээр зохих байгууллагууд анхааралдаа авч, эхнээс нь арга хэмжээ авч ажиллах нь бусад байгууллагуудад анхааруулах үйлдэл болох биз ээ 

Хамгийн их уншсан