Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба, Ням гарагт коронавирусийн шинжилгээ авах цэгүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өчигдөр яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье 2021.03.06: Сүүлийн 24 цагт шинээр илэрсэн найман тохиолдлын нэгийнх нь халдварын эх уурхайг тодорхойлж байна Б.Пүрэвдорж: Цар тахал нэрээр завшсан төсвийн хулгайг ил болгоно Ардчилсан намын долоон гишүүн даргын сунгаанд оролцохоор бүртгүүлжээ "Ирэх 4-р сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тул багш нарыг вакцинд хамруулна" 19 НАСТАЙ ОХИН ЖАГСААЛД ОРОЛЦООД АМИА АЛДВАЛ ЭРХТНЭЭ ДОНОР БОЛГОН ӨГНӨ ГЭЖЭЭ "Мартын 8, цэргийн баярыг хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байхыг зөвлөе" Өнөөдөр 77 хүнээс халдвар илэрсэн нь COVID-19 гарснаас хойш Монгол Улсад хоногт бүртгэгдсэн ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ болж байна “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар коронавирусийн халдвар авчээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Зөв зарцуулвал цар тахлыг зохицуулах хангалттай хөрөнгө байгаа

-Цар тахлыг дотооддоо алдсан энэ үед эдийн засгийн ямар арга хэмжээ авах ёстой вэ. Цаашдаа ямар арга хэмжээ авч байж эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай давж чадах бол?

Гадаадын улс орнуудын туршлагыг харахад голлон хоёр чиглэлээр  арга хэмжээ авч байна. Нэгд, иргэдийн аж амьдралын нөхцөл, орлогыг хамгаалах зорилгоор орлогогүй, ажилгүй болсон айл өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлж байна. Гэхдээ эдийн засгийн нөөц бололцоотой эсэхээс үл хамааран улс орнууд тодорхой хэмжээнд энэ аргыг хэрэглэж байна. Хоёрт, төсвийн орлого бүрдүүлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж хүүгүй зээл олгох, олгосон үндсэн зээл болон зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулж байна. Манай улсын хувьд дээр дурдсан чиглэлд зарим нэг арга хэмжээ авсан. Гэхдээ УИХ-ын сонгуульд зориулж эрх баригчид нэр хүндээ өсгөх зорилгоор ашигласан болохоос цар тахлын аюулаас сэргийлэх асуудал дээр бүрэн төвлөрч чадаагүй. Үүний бодит жишээ бол ажлын байр бий болгодог, татвар орлого бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүд, жижиг дунд аж үйлдвэрлэлийг дэмжих тал дээр хангалттай ажилласангүй.

-Иргэдийн зээлийг хойшлуулах, царцаах нь үр дүнтэй арга мөн үү?

Европын хэд хэдэн улс орнууд ийм арга хэмжээ авч байгаа. Арилжааны банкны олгож буй зээлүүд бол иргэд, аж ахуй нэгжүүдийн хадгаламж шүү дээ. Тиймээс төр иргэдийн зээлийг хойшлуулах, царцаасантай холбоотой гарах зардлыг хариуцах учиртай. Манай Засгийн газар энэ талын судалгааг аль хэдийн гаргаад УИХ-д танилцуулж байх ёстой юм л даа. Гэвч ийм асуудал огт яригдсангүй. Ийм арга хэмжээг ажилгүй, орлогогүй болсон иргэд, аж ахуй нэгжүүд хүсч байгаа нь тодорхой. Аж үйлдвэрийн танхимын хийсэн судалгаагаар жижиг дунд үйлдвэр эрхлэгчид 1 сар хүрэхгүй хугацаанд хүрэхгүй хугацаанд хямралыг тэсэх боломжтой гэсэн нь асуудал хэр тулсан байгааг илэрхийлж байна. Төр засаг шийдвэр гаргах хугацааг нэг долоо хоног нэг өдөр алгуурлахад л тэнд хэсэг иргэд амьжиргаагаа алдаж байна л гэсэн үг.

-Ерөнхийлөгч нэг өрхөд сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Манай улсад ийм хэмжээний мөнгө, санхүүгийн боломж байгаа юу?

Сая төсөв батлагдаж Ковидын хүндрэлийг хэрхэн давах талаар бодитой зүйлүүд төсөвт тусах болов уу гэж хараад огт тйим зүйлүүд тусахгүй болохоор улсын Ерөнхийлөгч дуугарч байна. Ялангуяа Жижиг дунд үйлдвэрлэгчид,гол орлогыг бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн нэг ч заалт орсонгүй л дээ. Дээрх мөнгийг өрх бүрт өгөх нь эдийн засаг хямралтай байгаа энэ цагт багагүй хүндрэлтэй ч ирэх оны төсөвт нэг музей барихад л 100 илүү тэрбум төгрөг төсөвлөсөн байгааг харвал бидэнд боломж байгаа нь тодорхой. Харин Засгийн газар орлогогүй, ажилгүй болсон хийгээд мөнгөн хөрөнгө зайлшгүй шаардлагатай гэр бүл хэд байгаа талаарх судалгааг аль хэдийн гаргаад танилцуулж байх учиртай. УИХ-аар энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой гэж би үзэж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй шүү дээ.

-Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигт: дотоодын аж ахуйн нэгж, иргэн байгууллага, гадаадын зээл тусламж гээд 1.6 их наяд төгрөгийг Засгийн газарт олгосон гэж байна. Тэгэхээр иргэддээ бэлэн мөнгө өгөх боломж байгаа гэж харагдаад байна л даа?

Коронавирусын эрсдэлээс хамгаалах зориулалтаар 2020 оны 3 сараас хойш өнөөг хүртэл 673 сая ам.доллар буюу бараг 1.9 их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг олон улсын донор улс, байгууллагуудаас олгосон юм билээ. Хангалттай мөнгө. Дээр нь Засгийн газраас цар тахалтай холбоотой 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг өмнөх УИХ зөвшөөрсөн. Тиймээс шаардлагатай зөв зүйлд зарцуулбал хангалттай хөрөнгө.

-Айл өрхүүдэд бэлэн мөнгө тарааснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж чадах уу?

Онц ноцтой байдал үүссэн тохиолдолд нэн шаардлагатай айл өрхүүдийн амьжиргааг хамгаалах нь төрийн үүрэг. Нөгөө талаас бэлэн мөнгө гэхээсээ илүү айл өрхүүдийн өдөр тутам гардаг цахилгаан, дулааны зардал, түлш, эм гээд энэхүү дэмжлэгийг үзүүлэх олон хэлбэр байгааг бид мэднэ. Мэдээж ЗГ-ын өр зээлийн хэмжээ нэмэгдэх нь тодорхой. УИХ-аас ЗГ-ын хүссэн бүхнийг түргэн шуурхай шийдэж өгч байгаа.

-Аж ахуй нэгжүүдээ хэрхэн дэмжих ёстой вэ. Цар тахлын дараа олон аж ахуйн нэгж дампуурахгүй, олон мянган хүнийг ажилгүй болгохгүй байхын тулд Засгийн газар, УИХ ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

2021 оны төсөв туйлын хариуцлагагүй болсон. Манай намын бүлгийн дүгнэлт дээр маш тодорхой саналууд гарсан.  Харамсалтай нь, олонхиороо хүч түрэн 2021 оны төсвийг батлахдаа бидний саналуудыг авч хэлэлцсэнгүй. Тухайлбал:

1. Үндэсний Аудитын газраас төсвийн орлого бүрдэх хүндрэлтэй, гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөө цагт  тэвчиж болох зардлуудыг 20 хүртэл хувиар бууруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Харин бид ийм зардлыг 40 хувьд хүргэх боломж байгааг тооцож гаргасан. Төсвийн байгууллагын аливаа сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолт болон төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах замаар зардлыг эрс бууруулах бүрэн боломж бий.

2. Хөрөнгө оруулалтыг  ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд 149 төслийг нэг жил царцаахад 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэж болохоор байсан. Нэмээд уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хувийг ЖДҮ дэмжих санд төвлөрүүлэх бүрэн боломжтой. Зөвхөн энэ хоёр хэмнэлтээс нэг их наяд төгрөгийг гаргаад импортыг орлох, ажлын байр нэмэгдүүлж буй аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжсэн

3. Төрийн албан тушаалын хийдлийг арилгах, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор төрийн албыг цомхтгох, ялангуяа дэд сайд, агентлагийн дэд дарга, газрын дарга зэрэг удирдах албан тушаалын давхардлыг арилгахад л 200 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэх зэргээр ажил хэрэгч саналуудыг гаргасан.

УИХ 2021 оны төсвийг батлаад хэдхэн хонож байна. Төсөвт тодотгол хийх байх. Гэхдээ төсвийн алдагдал дахин нэмэгдэх болов уу?

Харамсалтай нь сөрөг хүчнийхээ саналыг харгалзсангүй. 2021 оны төсөвт тодотгол хийж таарна. Төсвийн алдагдал ч нэмэгдэх нь тодорхой байна.  Монгол улс зөвхөн сүүлийн 2 жилд буюу 2020-2021 онуудад төсвийн алдагдал 7 их наяд төгрөг боллоо!!! Ийм хэмжээний мөнгөөр 200 000 айлыг шинэ байранд үнэгүй оруулах хөрөнгө юм л даа.

-Төсвийг батлахдаа орлогыг их өөдрөгөөр төсөөлсөн. Гамшгийн үеийн төсөв гэсэн хувилбар байгаагүй. Тэгэхээр яах вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ойрын хугацаанд цар тахлын ноцтой аюул үргэлжлэх бөгөөд зарим оронд онц аюултай хандлага илэрч байгаа тул яаралтай арга хэмжээ авахыг уриалж байгаа  энэ үед Монгол улсын Засгийн газар бодит нөхцөл байдалд нийцээгүй төсөв өргөн барьсан. Хямралын төсөв өргөн барих байх, бид хамтарч ажиллана гээд саналаа бэлдсэн хэдий ч олонхиороо хүч түрэн төсвөө баталлаа. Тиймээс тодотгол хийж таарна.

-Хүүхдийн 100 мянган төгрөгийг эдийн засгаа дэмжих, өрхүүдийг орлоготой байлгах шийдэл гэж байсан. Тэгвэл цар тахлын үед 100 мянган төгрөг иргэдийн амьжиргаанд нөлөө үзүүлж чадах уу?

Өнөөдөртөө манай эдийн засагт хүндхэн ачаа болж байгаа боловч айл гэрт хэрэгтэй хөрөнгө оруулалт юм. Хүүхдийн мөнгөөрөө амьдарч буй маш олон гэр бүл байна. Мэдээж мөнгө тарааж ядуурлаас гарахгүй боловч хямралын энэ цаг үед ядууралд өртсөн олон мянган өрх гэр бүлийн амьжиргаанд хэрэгтэй. Гэхдээ урт хугацааны шийдэл огт биш ялангуяа сонгуульд зориулж ийм арга хэмжээ авч болохгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан