Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Д.Тунгалаг: Энэ удаад нөхцөл байдал хэд дахин хүндэрсэн байхад Засгийн газрын шийдвэр өмнөхөөсөө дордсон

Өнгөрсөн хавар ажилчдын нийгмийн даатгалыг царцаасан, дээр нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан нь аж ахуйн нэгж болон иргэдэд томоохон дэмжлэг болж чадсан. Тэр үед өнөөдрийнх шиг тэг зогсолт хийгээгүй, үйл ажиллагаа тодорхой түвшинд явж байсан. Борлуулалт буурсан ч гэсэн үйлдвэрлэл тасалдаагүй. Одоо бол нөхцөл байдал өөр болчихлоо. Иргэдийн цалин буурсан ч өнгөрсөн хавар тодорхой орлоготой байсан. Хаврын арга хэмжээ үр дүнгээ өгсөн. Харин энэ удаа ямар арга хэмжээ авах гээд байгаа нь одоо хүртэл ойлгомжгүй, тодорхой бус байна. Нийгмийн даатгалыг царцаах талаар тодорхой шийдвэр алга. Илүү хүнд нөхцөл өнөөдөр бий болсон. Ажилтан болон ажил олгогчоос үл хамаарсан эрсдэл үүслээ. Ажил олгогч хөл хорио тогтоосон энэ үед ажилчдадаа өгч чадахгүй байгаа тэр тодорхой цалинг  төрөөс өгөх буюу түүнтэй нь тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоосой гэж бодож байна. Төр хараад зүгээр суугаад байвал тал талдаа хэцүү байдалд орох нь. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал ийм үед ихээхэн дэмтэй сонсогдож байсан. Зах зээл рүү мөнгө хийх хэрэгтэй. Усгүй бол хүн ангаж, цангана. Агааргүй бол хүн хором ч амьдарч чадахгүй. Үүнтэй адил эргэлтийн хөрөнгөгүй бол аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрнэ. Тиймээс бизнесийн үйл ажиллагааг дэмжих, мөнгөний урсгалыг сайжруулах үүднээс мөнгөжүүлэх замаар зогсонги байдлаас гарахгүй бол улам агшихаар байна. Эдийн засаг мөнгөгүйдэнэ гэдэг хямрал.

Засгийн газрын энэ удаагийн шийдвэр хавраас дордсон. Гэтэл нөхцөл байдал хэд дахин хүндэрсэн байна.  Өнгөрсөн хоёр сарын хугацаанд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн горим руу шилжиж, сайжраад ирсэн. Харамсалтай нь дотоодод ковид гарснаас болоод эргээд бизнесүүд хумигдаж эхэллээ. Нийгмийн даатгалыг хойшлуулах талаар яригдсан зүйл одоогоор алга. МҮХАҮТ бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналыг Засгийн газарт хүргүүлсэн байсан. Үүнд маш чухал санал тусгагдсан байсан.

Төрөөс аж ахуйн нэгжээ харж үзээд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл өгнө гэвэл бизнес эрхлэгчид авахыг л бодно. Гэхдээ банк үүнийг дамжуулна гэвэл багагүй цаг хугацаа орно, удаашрах талтай. Ийм байвал шуурхай дэмжлэг болж чадахгүй. 2021 оны улсын төсөвт оруулсан сумын соёлын төв, спорт зал, гудамж талбай, хөшөө цогцолбор гээд нэн яаралтай бус бүтээн байгуулалтаа хойшлуулаад, үүний оронд ажлын байраа авч үлдэх санхүүжилт хувийн хэвшилдээ олгож чадвал энэ бодитой дэмжлэг болж чадна аа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан