Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана
NASA-гийн робот станц Ангараг гарагт амжилттай газардаж, анхны гэрэл зургаа ирүүлжээ

Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө үүрээр NASA-гийн Ангараг гараг руу илгээсэн Perseverance судалгааны робот станц амжилттай газарджээ.

Станц долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн бөгөөд 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гарагт хүрсэн юм. Зургаан дугуйтай Perseverance станц тус гараг дээр амьдрал оршиж байсныг батлах зорилготой. Хамгийн богинодоо хоёр жилийн хугацаанд Езеро гэгддэг эртний нуурын ёроол байсан хонхорт ажиллах юм.

Станц амжилттай газардсан тухай дохиог өглөөний 4:55 цагт NASA хүлээж авчээ.

Үүний дараа Perseverance станцын газардмагцаа буулгасан хоёр гэрэл зургийг хүлээн авсан байна. Техникийн зориулалтаар ашигладаг камерны дуран тоосонд дарагдсан ч станцын урд хойд хоёр тал руу авсан нягтрал багатай зурагт Ангарагийн гадарга тод дүрслэгджээ.

NASA хоёр дахь удаагаа нэг тонн жинтэй робот станцыг Ангарагт амжилттай буулгасан нь энэ юм.

2012 онд Curiosity нэртэй анхны том станцаа буулгаж байжээ.

Ангараг гарагт нийтдээ 14 удаа робот станц буулгах оролдлого хийснээс найм нь амжилттай болж байв. Эдгээр найм нь бүгд NASA-гийн станцууд байжээ.

Perseverance станцын газардсан Езеро хонхор нь 45 км өргөнтэй, Босни-Герцеговина улсын нэгэн тосгоны нэрээр нэрлэгдсэн газар юм. Езеро нь зарим слав хэлэнд “нуур” гэсэн утгыг илэрхийлдэг.

Эндээс цуглуулсан чулуулгын дээжээ Perseverance станц цилиндр хэлбэрийн жижиг савнуудад хийж үлдээх юм.

NASA болон Европын Сансар Судлалын Агентлаг ESA эдгээрийг арав орчим жилийн дараа цуглуулж, дэлхийд авчрах олон тэрбумын өртөгтэй төсөл дээр ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл эдгээр савнуудыг цуглуулах дараагийн робот станц, Ангарагийн гадаргаас хөөргөх пуужин, дэлхийд тээвэрлэж авчрах том хөлгийг одоо зохион бүтээхээр ажиллаж байгаа гэсэн үг юм.

Ангарагийн чулуулгын дээжийг дэлхийд авчирсан тохиолдолд л тус гараг дээр олон тэрбум жилийн өмнө амьдрал оршиж байсан эсэхийг хэлж чадах ажээ.

 

Эх сурвалж: BBC

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан