Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах” өргөдлийг Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
Ши Жиньпин төр барьснаас хойш 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргажээ

Хятадын дарга Ши Жиньпин төрийн эрх барьсан найман жилийн хугацаандаа 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргаснаа өчигдөр (2021.02.25) зарлажээ. Тэрбээр Бээжин хотод болсон ядууралтай тэмцэх үйлсэд амжилт гаргасан хүмүүст одон медаль гардуулах ёслолын арга хэмжээний үеэр ийнхүү ярьсан байна.

Ши Жиньпин энэ амжилтаа “Түүхэнд бичигдэх том ялалт” хэмээн тодорхойлоод, “Одоо мөрдөгдөж байгаа стандартаар хөдөө орон нутгийн 98.99 сая иргэнийг хэт ядуурлаас гаргаж, засаг захиргааны 832 нэгж, 128 мянган тосгоныг энэ ангиллаас гаргасан байна” гэж мэдэгджээ.

Хятадын эрх баригчид жилд 620 ам.доллар хүрэхгүй орлоготой хүнийг хэт ядууд тооцдог боловч гадаадын мэргэжилтнүүд үүнийг дэлхийн стандартаас доогуур гэж үздэг. Дэлхийн банк өдөрт 1,9 ам.долларын орлоготой хүнийг хэт ядууд тооцдог бол Хятадын стандартаар 1,6 ам.долларын орлоготой хүнийг хэт ядуу гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: CGTN

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан