Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах” өргөдлийг Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа
“Алдар” спорт хорооны нэрэмжит шатрын цахим тэмцээн болно

Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Алдар” спорт хорооноос төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Шатрын спортыг цэргийн алба хаагчдын дунд болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор дамжуулан хамт олны найрсаг нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой уг тэмцээнийг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар явуулах юм байна.Тэмцээнд оролцохыг хүссэн алба хаагчид энэ сарын 18-ны дотор бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээллийг 99270531, 88898777 утсаар лавлах боломжтой аж. Цаашдаа жил бүр уламжлал болгон “Алдар” спорт хорооны нэрэмжит болгон зохион байгуулж, оюуны спортоор хичээллэх алба хаагчдын хүрээг нэмэгдүүлэхээр зорьжээ.Түүнчлэн дээрх тэмцээний Ерөнхий шүүгчээр Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер, ахмад Б.Мөнгөнтуул ажиллах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан