Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Цогтбаатар хоёр "Их дуулга"-д дараалан түрүүллээ

No description available.

 

         Гүржийн нийслэл Тбилисид болж буй "Их дуулга"-ын эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар аваргаллаа. 25 настай тэрбээр "D" хэсгийг тэргүүлэн, эхлээд хийлж, Португалийн Ж.Фернандог 3 минут 50 секундэд цэвэр, Италийн Ж.Эспоситог 5 минутад гурван торгуулиар цэвэр, хэсгийн аваргын төлөө Гүржийн А.Мамиашвилиг 3 минут 20 секундэд гурван торгуулиар цэвэр яллаа.

Хагас шигшээд Косовогийн А.Гжаковаг 7 минут 34 секундэд вазаригаар, алтан медалийн төлөө Пан Америкийн алт, мөнгө, хүрэл медальт, Канадын А.Маргелидоныг үндсэн цагт вазаригаар ялжээ.        

Ийнхүү тэр, Ташкент болон Тбилисийн "Их дуулга"-д дараалан түрүүлээд байна. Хүрэл медалийн олимпын алт, хүрэл медальт, Гүржийн Л.Шавдатуашвили, А.Мамиашвили нар хүртэв.          

Багийн дүнгээр хоёр алт, нэг хүрэлтэй манайхан хошуучилж, Гүрж, Канад, Узбекистан, Итали удаалж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан