Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хувьсах зардал ба сургалтын төлбөр" сэдвээр хэвлэлийн бага хурал хийж байна

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Их, дээд сургуулийн төлбөрийн уян хатан нөхцөлийг хангуулахаар болсон. Хичээл сонголт хийхэд урьдчилан төлбөр авахгүй байх, дотуур байрны төлбөрийг буцаан олгох, дараагийн төлбөрт нь шилжүүлэх чиглэлийг өгсөн. 

Ерөнхий боловсролын хувийн сургуулийн хувьсах зардлыг олгохдоо гурван нөхцөлийг тохирсон. Үүнд:

  1. Цахим хичээлийн гүйцэтгэлийг хянана
  2. Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан авна.
  3. Сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэнэ.

Ерөнхий боловсролын сургуулиудтай үндсэн сургалтын төлбөрөөс 5 хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн. Мөн танхимаар хичээл эхэлсэн тохиолдолд хичээлийн сонголт барьцаалж төлбөрөө бүтнээр нь авахгүй байхаар тохирсон.

Хувийн сургуулиудад жилд 17.9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй сургуулиудын зардлыг өгөхгүй. Улсын хэмжээнд 177 хувийн сургуульд 48 мянган хүүхэд сурч байна. Нийт суралцагчдын 80 орчим хувьд нь сургалтын хөнгөлөлт хүрдэг. Төлбөртэй нь харьцуулж харвал нийт сургуулийн 41 хувь нь 1-5 нь хөнгөлөлт авсан.

147 мянган оюутны жилийн сургалтын төлбөр 3 сая төгрөг гэж бодоход жилд 440 тэрбум төгрөгийн зээлийг ар гэр нь авч байна. Давхацсан олон төрлийн хөтөлбөр байна. Өнөөдөр 88 их сургуульд 3300 хөтөлбөр байдгаас магадлан итгэмжлэсэн нь цөөхөн. Сургуулиуд кредитээ шилжүүлж ажиллахаар болсон. Энэ жилийн хувьд сургуулиуд өмнөх шигээ оюутнуудаа авна. Өөрчлөлтөд бэлтгэл хэрэгтэй учраас үе шаттайгаар явна.

Хичээлийн хоцрогдол их байгаа учраас 5, 9, 12 дугаар ангийн хүүхдүүдэд түлхүү анхааран ажиллахаар болсон ба танхимаар давтлага хийхээр болсон. Мөн 12 дугаар ангийн хүүхдүүд IELTS, TOEFL-н шалгалт өгөх нөхцөлийг бүрдүүлнэ" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан